“Ай Ти Зон” компани Dell EMC-ийн 2019 оны шилдэг дистрибьютерээр шалгарлаа

September 02. 2019

 

Мэдээллийн технологийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч “Ай Ти Зон” компани дэлхийд тэргүүлэгч Dell EMC компанийн “Зүүн азийн хөгжиж буй орнуудын шилдэг коммершиал дистрибьютер 2019”-өөр шалгарлаа.

Dell EMC компаниас жил бүр Азийн бүс нутаг дах хамгийн өндөр борлуулалтай дистрибьютер компаниа шалгаруулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн шилдгийг  тодруулах үйл ажиллагаа Малайзын Ланкави арал дээр өнгөрсөн сарын 22-24ны өдрүүдэд зохион байгуулагдсан юм. Тус үйл ажиллагаанд Dell EMC компанийн 20 гаруй орны 150 хамтрагч, төлөөлөгчид оролцсон бөгөөд зүүн азийн хөгжиж буй орнууд дах Шилдэг коммершиал буюу Байгууллагын зах зээл дэх шилдэг борлуулалттай компаниар “Ай Ти Зон” компани нэрлэгдлээ.

Шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр Ай Ти Зон компанийн дэд захирал У.Эрдэнэбямба

“Бүс нутгийн эдгээр байгууллагуудтай өрсөлдөөд, ийнхүү шилдэг нь болсондоо маш их баяртай байна. Бидний хувьд эдийн засгийн голлох салбаруудын томоохон компаниудтай хамтран  Next Generation буюу Дараа үеийн технологи шинэчлэлтийн 20 гаруй төслийг маш амжилттай хийж гүйцэтгэсэн нь тус шагналыг хүртэл суурь боллоо” хэмээн онцлов.

Дэлхийн компьютерийн зах зээл дэх гол тоглогчдын нэг “DELL” компани нь энтерпрайз технологи бүтээгч “EMC“ компанитай 2016 онд нэгдсэнээс хойш ашиглахад хялбар, өртөг багатай Hyper-Converged  буюу Нэгдмэл технологи, Data Protection буюу Өгөгдөл хамгаалалт, Big Data Ready Solutions буюу Их өгөгдлийн дэд бүтэц зэрэг инновац бүхий шинэ шийдлүүдээрээ байр сууриа өргөжүүлэх болсон.

Тус брэндийн Монгол дах анхны дистрибьютер “Ай Ти Зон” компани нь энэхүү чиглэлийн дагуу шинээр танилцуулагдаж буй өндөр технологиудыг хэрэглэгчдэдээ цаг алдалгүй, мэргэжлийн өндөр түвшинд хүргэх зорилгоор инженерүүдийнхээ чадавх хөгжүүлэлт дээр тасралтгүй анхаарсаар ирсэн. 2019 оны байдлаар Dell EMC Hyper converged шийдлийн албан ёсны нэвтрүүлэлт болон мэргэжлийн сервисийг дотооддоо үзүүлэх боломжтой болж, “DellEMC Technology Architect”, “HCI VxRail Deployment and Support” зэрэг сертификатаар багаа чадавхжуулсан.

“Ай Ти Зон” компани Dell брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр 19 дэх жилдээ амжилттай ажиллаж буй бөгөөд тус брэндийн компьютер, нөүтбүүк, сервер, сторэйж, тоног төхөөрөмж, энтерпрайз технологиудыг мэргэжлийн түвшинд хүргэн борлуулалтын дараах баталгаат үйлчилгээгээр найдвартай ханган ажилладаг юм.

 

ITZONE - “Ай Ти Зон” компани Dell EMC-ийн 2019 оны шилдэг дистрибьютерээр шалгарлаа