Bloom with canon

Гэрэл зураг сонирхдог, гэрэл зурагт хайртай хүн бүрийг гэрэл зургийн ертөнцөөр аялуулах зорилготойгоор зохион байгуулагдсан “Bloom with Canon” арга хэмжээ 5-р сарын 3-5-ны хооронд Шангри-Ла Маллын 1-р давхарт амжилттай болж өнгөрлөө.

Энэхүү арга хэмжээний онцлох үйл явдлыг та бүхэнд тоймлон хүргэж байна.

“CANON MONGOLIA ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААН 2018” оны шилдэг оролцогчид

Bloom with canon Уралдааны ялагчид

2018 онд www.canonmongolia.mn платформоор 10 сарын турш сар бүр өөр сэдэвтэй зохион байгуулагдсан гэрэл зургийн уралдааны шилдэг оролцогчдын бүтээлүүдийн үзэсгэлэн арга хэмжээний үеэр тавигдсан бөгөөд олон хүмүүсийн нүдийг хужирлаж, гадаадын жуулчдын гайхширлыг төрүүлж чадсан билээ. Уг арга хэмжээний үеэр хилийн чандад байдаг гэрэл зурагчид хүртэл арга хэмжээнд оролцохоор зорьж ирэн өсөн яваа гэрэл зурагчдадаа өөрийн туршлагаас хуваалцсан юм.

Bloom with canon uzesgelen

ГЭРЭЛ ЗУРГИЙГ УРЛАГ БОЛГОХ НЬ

Bloom with canon heleltsuuleg

Гэрэл зургийн салбарын томоохон төлөөлөгч, салбарын тэргүүнүүд болсон МУСГЗ, баримтат төрлийн гэрэл зурагчин С.Цацралт; гэрэл зураг судлаач, гэрэл зурагчин Н.Гансүх; шувууны гэрэл зурагчин Л.Жаргалсайхан; уран зураг судлаач, уран зураач Л.Бумандорж нар урлаг бүтээх талаар өөрийн үзэл бодол болоод олон улсын жишгийн талаар хэлэлцсэн билээ. Уг хэлэлцүүлгийн үеэрх гарч ирсэн гол санаа нь урлаг хамгийн анх зохиомжийг оюун санаандаа ургуулж түүнийг шаардлага хангахуйц техник хэрэгсэл, мэдрэмжийн тусламжтайгаар гэрэл зураг болгон буулгаж, түүнийгээ хэвлэн олон нийтийн хүртээл болгосны дараа жинхэнэ урлаг бий болдог талаар өгүүлсэн юм.

COMMERCIAL БУЮУ АРИЛЖААНЫ ГЭРЭЛ ЗУРАГ АВАХ НЬ

Bloom with canon march 9 bold

Орчин үед өөрийн содон бүтээлээр олны хүндэтгэлийг хүлээн авсан March 9 фото студийн залуу гэрэл зурагчин Болдоо арга хэмжээний үеэр өөрийн туршлагаасаа хуваалцаж гэрэл зурагчидтай бодит модель дээр хамтран зураг авч үзүүлсэн юм. Болдоо өөрийн түүхээс хуваалцаж байхад хуучнаар Сүхбаатарын талбайд ₮1500-өөр гэрэл зураг авдаг байсан тэрээр одоо өөрийн 1 гэрэл зургийг ₮300,000-өөр үнэлдэг бөгөөд Монголын зах зээл гэрэл зураг болоод хүний хөдөлмөрийг үнэлдэг болж эхэлж байгаа тул олон залуучуудад хэрэв өөрсдөө хүсэх л юм бол гэгээлэг ирээдүй үргэлж нээлттэй байдаг хэмээн өгүүлсэн.

Bloom with canon commercial photo iveel

Үндэсний Ивээл брэндийн шилмэл загвараар гоёсон үзэсгэлэнт моделиудын гэрэл зургийг авахдаа Болдоо бусад гэрэл зурагчдадаа хэрхэн камер болон бусад хэрэгслийн тохиргоог хийх болоод гэрэл зургийн зохиомжийг хэрхэн хийдэг талаараа хуваалцсан юм.

Bloom with canon iveel

АЗ ЖАРГАЛЫГ ХҮН БҮРД ТҮГЭЭХ ХҮСЭЛТЭЙ CANON

Bloom with canon

Арга хэмжээний үеэр олон гэр бүлүүд бидний зорьж ирсэн бөгөөд гэр бүлийн аз жаргалыг үргэлж эрхэмлэдэг Canon брэнд хүн бүрийн хөгжилтэй зургийг үнэгүй авч өгөн дэлхийн тэргүүлэх Canon PIXMA брэндийн фото хэвлэлийн машинаар зуун жилд хадгалагдан үлдэх гэрэл зургийг нь бэлгэлсэн юм. Түүнээс гадна хөтөлбөрийн үеэр өдөр болгон үйлчлүүлэгч нарын дунд болон сошиал ертөнцөөр олон азтан шалгаруулсан зугаатай бөгөөд олон зүйл сурч мэдсэн гэгээлэг өдрүүд өнгөрлөө. 

Bloom with canon aztan

Bloom with canon

Ай Ти Зон компани нь 2002 оноос хойш Canon брэндийн албан ёсны эрхтэй цор ганц дистрибьютерээр ажиллаж байна. Энэхүү хугацаанд цогц концепц бүхий Canon Image Square дэлгүүрийг Монголд анх удаагаа нээсэн бөгөөд одоогоор Компьютер Ландын урд талд, Канон төвийн 1-р давхарт байршиж байна. Түүнээс гадна гэрэл зурагчдын салбарыг дэмжиж, Монгол гэрэл зурагчдын бүтээлийг олон улсад таниулах зорилготой www.canonmongolia.mn платформыг хөгжүүлэн өдгөө 1000 хэрэглэгчтэй 7000 гаран гэрэл зурагтай болсон байна. Та бүхэн Canon Mongolia-тай холбогдохыг хүсвэл дараах холбоос дээр дарна уу.