"Дата форум-2019" зохион байгуулагдана

May 08. 2019

Data-forum-2019-ITZoneLLC

Дата бол дижитал эриний газрын тос юм. Шинэ газрын тос”-оо та гараар олборлож цаг алдах уу? Эсвэл дэвшилтэт технологийн тусламжтай олборлож түрүүлж алхах уу? Дата менежментийн дэвшилтэт технологиудыг танилцуулах “Data Forum 2019” арга хэмжээ 5 сарын 15-ны өдөр зохион байгуулагдах гэж байна.

Тус форумыг Ай Ти Зон компаниас өөрсдийн харилцагч байгууллагууддаа зориулан “Технологи ашиглан ДАТА-ны бодит үнэ цэнийг нээхэд нь туслах” зорилгоор өгөгдлийн технологийн шийдлээр дэлхийд тэргүүлэгч Dell EMC, Tableau, Talend, Oracle, Axis компаниудтай хамтран зохион байгуулж буй юм.

Форумын үеэр ДАТА - ҮНЭ ЦЭНИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭ (өгөгдлийг цуглуулах, хадгалах, нэгтгэх, BI/AI хийх, засаглах болон хамгаалах)-ний хамгийн орчин үеийн шийдлүүд танилцуулагдах бөгөөд “Монгол компаниудын дата ашиглалт сэдвээр их өгөгдөл эзэмшигчдийн төлөөлөгчдийн дунд хэлэлцүүлэг хийгдэнэ.

Мөн “Data Technology Experience Zone” үзэсгэлэн олон нийтийн дунд нээлттэй явагдах бөгөөд “Цаасан баримтыг дижитал өгөгдөл рүү хөрвүүлэх шинэ технологи”,  “Хүн тоолох, царай таних, видео өгөгдөл шинжлэх програм”, “Өөрөө өөрийгөө удирддаг өгөгдлийн сангийн систем”, “Бизнес өгөгдөл шинжилгээний менежерүүдэд зориулсан аналитик  програм зэргийг бодитоор туршин тестлэх боломжийг олгох юм.

Тус Форумд зөвхөн АЙ ТИ ЗОН компаниас тусгайлан уригдсан хэрэглэгчид оролцох боломжтой. Хэрэв форум дээр танилцуулагдах мэдээлэл нь танд болон танай байгууллагын амжилтыг хурдасгахад нэн чухал хэрэгтэй гэж үзвэл Та форумд оролцох хүсэлтээ crm@itzone.mn хаягаар эсвэл 80012424 дугаараар илгээгээд үзээрэй.

Форумын мэдээлэл үзэх: Data Forum 2019

Ивээн тэтгэгч: Dell EMC, Tableau, Talend, Oracle, Axis

Зохион байгуулагч: ITZone

ITZONE - "Дата форум-2019" зохион байгуулагдана