"Шилдэг дүрслэлт дашбоард" тэмцээний ялагчид тодорлоо

2-р сарын 20-оос 27 ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Visualizing Data with Tableau” тэмцээний ялагчаар Оюу Толгой баг шалгарч нэг сая төгрөгийн шагналын эзэн боллоо. Өгөгдөл шинжилгээ, дүрслэлийн чиглэлээр анх удаа зохион байгуулагдаж буй “Visualizing Data with Tableau” тэмцээн 2-р сарын 20-27ний өдрүүдэд болж, шилдэг оролцогчдын шалгаруулалт  28ны өдөр Шангрила Зочид Буудалд амжилттай зохион байгуулагдлаа.

Tableau болон Ай Ти Зон компаниудын хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд Үндэсний статистикийн газар, Оюу Толгой, Юнител, ХХБанк, Голомт Банк, Капитал Банк, Ариг Банкнаас нийт 8 баг оролцож,  өөрсдийн хүссэн сэдвээр буюу өөрт байгаа өгөгдөл, мэдээллээ ашиглан дашбоард дүрслэл хийн Tableau Public сайтад байршуулж өрсөлдсөн юм.

"Шилдэг дүрслэлт дашбоард" тэмцээний ялагчид тодорлоо

Бизнес аналиткийн Tableau програм нь мэдээллийн хэлбэр, хэмжээнээc үл хамааран бүх төрлийн өгөгдлийг түргэн хугацаанд боловсруулж, задлан шинжлэх боломжийг маш хялбархнаар хийх боломжийг хэрэглэгч бүрт олгодог шинэ үеийн аналитикийн програм юм.

 

БУСАД ДАШБОАРДУУДААС

 

АНУ-ын Ситлэ хотноо төв удирдлага нь байрладаг Tableau компани нь Гартнерийн “Аналитик, Бизнес Интелиженс Платформын Шидэт Квадрат”-д 6 дахь жилдээ дараалан  тэргүүлэгчээр нэрлэгдэж буй компани юм. Ай Ти Зон Компани нь Tableau компанийн монгол дахь албан ёсны дистрибьютерээр 3 дахь жилдээ ажиллаж, мэргэшсэн дата шинжээчдээрээ дамжуулан бизнес интелиженс програмын нэвтрүүлэлт, өгөгдөл итеграчцлал, аналитик боловсруулалт, дүрслэлийн үйлчилгээгээр дэмжин ажиллаж байна.

"Шилдэг дүрслэлт дашбоард" тэмцээний ялагчид тодорлоо

"Шилдэг дүрслэлт дашбоард" тэмцээний ялагчид тодорлоо

Tableau team ITZONE