"Дижитал Воркс" компани "BPM'ONLINE" системийн Монгол дахь албан ёсны онцгүй эрхтэй түнш боллоо

Дижиталворкс ХХК нь CRM систем болон бизнес процесс автоматжуулалтын шийдлээр олон улсад тэргүүлэгч Bpm'online компанитай 2018 оны 12 сард хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, Монгол дах албан ёсны онцгой эрхтэй түнш боллоо.  Дижиталворкс нь ITZONE группын охин компани бөгөөд Green-ERP байгууллагын нөөц төлөвлөлтийн системийг 2010 оноос эхлэн хөгжүүлж ирсэн. Эдүгээ Green-ERP системийг гадны болон Монголын топ 150 гаруй байгууллагуудад нэвтрүүлж, борлуулалтын дараах үйлчилгээгээр ханган ажиллаж байна.

Bpm'online систем нь маркетинг, борлуулалт, үйлчилгээний олон улсын шалгарсан шилдэг туршлагуудыг шингээсэн байдаг төдийгүй байгууллага өөрийн бизнес  процессын онцлогийг тусган, уян хатан тохируулан ашиглах боломжтойгоороо давуу юм. Үүгээр байгууллагуудад борлуулалтын циклээ бүхэлд нь хянаж удирдах, харилцагчийн үйлчилгээний хурдыг нэмэгдүүлэх, хэрэглэгчиддээ илүү ойр хүрч үйлчлэх боломжийг олгодог систем юм.  

Дижиталворкс компанийн гүйцэтгэх захирал Б.Нямцэрэн:

“Бид дэлхийн шилдэг топ вендор Bpm’online–тай хамтран монголынхоо байгуулагуудын  бизнесс процессыг нь хурдасгах шийдлийг нэвтрүүлж ажиллах болсондоо баяртай байна.’’

Bpm’online-ийн Олон улсын суваг хариуцсан захирал Александр Дончук:

"Өнөөгийн бизнесийн орчин маш өрсөлдөөнтэй болж байна. CRM системийг ашиглан хэрэглэгч нартайгаа улам илүү нягт, нүүр тулж ажиллах үүгээрээ өрсөлдөх давуу талаа бэхжүүлэх шаардлага бий болж байна. Дижиталворкс болон Bpm'online компани нь стратегиийн түншийн хувьд бид хамтран хэрэглэгч байгууллагууд та бүхний бизнес процессыг хурдасгах, оновчтой түргэн шуурхай, хүссэнээрээ удирдах боломжийг бий болгоно.’’