Security Transfromation Forum 2018 By ITZone in Ulaanbaatar, Mongolia

Хамгаалалтын технологийн дараа үеийн шийдлүүдийн бодит боломж, давуу талыг инноаваци бүтээгчдээс нь сонсож, технологийн экспертүүдтэй тулгамдсан асуудлаа зөвлөлдөх боломжийг олгосон “Security Transformation” форум өчигдөр Шангри-Ла зочид буудалд боллоо. Форумын үеэр IT Security болоод Physical Security аль алиныг нэгтгэсэн цогц аюулгүй байдлыг хангах арав гаруй илтгэл, хэлэлцүүлэг өрнөж, амжилттай зохион байгуулагдлаа. Дижитал шилжилт өрнөж буй өнөө үед энэхүү шийдлүүд нь байгууллагын болоод хувь хүний аюулгүй байдлыг 360 градуст бүрхэн хамгаалах боломжийг олгодог аж.

Форумын үеэр арав гаруй сэдвээр дотоодын болон гаднын мэргэжилтнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Цахим аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг хэн бүхэнд нээлттэй болсон энэ удаагийн форумын ач холбогдлын талаар зохион байгуулагч "Ай Ти Зон" компанийн Дижитал технологийн газрын дарга, CCIE security, ISO 27001 Lead Auditor, Cisco security specialist Х.Баяржаргал хэлэхдээ 

"Бид форумаараа зөвхөн нэг гүйцэтгэгчийг онцлох бус цогцоор нь энэ асуудлыг шийдэхэд дөхөм болохыг зорьж байна. Дижитал аюулгүй байдал нь цахим болон тоног төхөөрөмжийн аюулгүй байдал гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваагддаг. Тэгэхээр бид хэрэглэгчдэд нэг удаагийн үйл ажиллагаанд оролцоод өөрийн аюулгүй байдлаа цогцоор нь харах боломжийг олгож байгаа юм" гэлээ.

Security Transfromation Forum 2018 By ITZone in Ulaanbaatar, Mongolia

Мөн технологи ярихаас гадна бусад компаниуд аюулгүй байдлаа хэрхэн хангаж байгаа, хэрхэн хэрэгжүүлсэн талаар сайн туршлагыг хуваалцах боломжийг олгож байгаагаараа давуу талтай. Өөрөөр хэлбэл аюулгүй байдлын түвшингээ үнэлж, цаашид юу хийхээ тодорхойлох боломжтой болж байна. Тус форумаар дэлхийн чиг хандлага болон Монголын өнөөгийн байдал ямар байгааг онцлон ярихыг зохион байгуулагчдаас зорьсон байна.

Security Transformation форумд дэлхийн тэргүүлэгч компаниудын дара үеийн хамгаалалтын шийдлүүд, тэдгээрийн үнэ цэнийг харуулж чадлаа. Энэхүү форум нь цаашид уламжлал болгон зохион байгуулагдахаар болсон байна.

Энэ удаагийн форумын хамтран ажиллагчдаар аюулгүй байдлын технологийн тэргүүлэгч FortinetDell EMCRadwareCiscoHP EnterpriseAxis компаниудын байсан бөгөөд  Монголын томоохон компаниуд дээр хийгдсэн зарим бодит туршлагаа хуваалцлаа. 

Security Transformation Forum 2018

Security Transformation Forum 2018