Dahua MongoliaOfficial ITZone

Ай Ти Зон компаниас өөрийн түнш болох хяналтын технологийн шийдлээрээ Азидаа тэргүүлэгч Дахуа Технологи компанитай хамтран “DAHUA МОНГОЛД” нэртэй уулзалт зохион байгуулж, Хяналтын систем, Барилгын нэгдсэн систем ба Хэрэглээ гэсэн гурван тусдаа системийг хэрхэн нэгтгэж, цахим шилжилтэд бэлтгэх талаар барилга, автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг харилцагч байгууллагууддаа танилцууллаа.

Тус танилцуулгад Дахуа компанийн Монголыг хариуцсан төлөөлөгч Антон нь Дахуа орчин үеийн технологийн интеграцчлалын шийдэл” сэдвээр, Ай Ти Зон ХХК компанийн Бизнес хариуцсан менежер Б.Энхтайван “Хяналтын ухаалаг систем” сэдвээр тус тус танилцуулга хийлээ.  

Dahua MongoliaOfficial ITZone

Мөн энэхүү уулзалтын үеэр Дахуа Технологи компаниас өөрийн албан ёсны дистрибьютер  Ай Ти Зон компаниар дамжуулан тус брэндийн бүтээгдэхүүн, шийдлийг найдвартай хүргэх гэрээт борлуулагчдынхаа тоог өргөжүүлж, дараах компаниудад “Албан ёсны гэрээт борлуулагч” гэсэн эрхийн бичгийг гардуулан өглөө.

  1. БЭТТА ХХК
  2. АМАР ВИШН ХХК
  3. АЙТИСЭТ ХХК
  4. СЭТКОМ ХХК
  5. ЖЕНЕРАЛ ТЕК ХХК
  6. ТӨГС ЭЛЕКТРОНИКС ХХК
  7. АЙТИ МОЛЛ ХХК
  8. АМИК ПОВЕР ХХК
  9. НОМГОН ХАЙРХАН КОНСТРАКШН ХХК
  10. ТОТАЛ СОЛУШН ХХК

Dahua MongoliaOfficial ITZone