Цахим шилжилтийн үед мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах нь

April 18. 2017

Цахим засаглалыг дэмжих GOVTECH чуулга уулзалт 2017 оны 4-р сарын 14-нд Blue Sky зочид болж өнгөрлөө. Энэ удаагийн чуулган Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан нь чуулганаар хэлэлцэх асуудлын хүрээ, ач холбогдол өндөр байлаа.

Салбарын тэргүүлэгчид Цахим засгийн ерөнхий бодлого, чиглэлээ танилцуулж, өнгөрсөн хугацаанд хийгдсэн болон хийгдэж байгаа ажлуудаа тайлагналаа.

Тус чуулган нь дараах үндсэн 4 сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг өрнөсөн юм. 

  • Төрийн мэдээллийн систем 
  • Төрийн мэдээллийн дэд бүтэц
  • Төрийн дата менежмент
  • Төрийн мэдээллийн аюулгүй байдал

Тус чуулганд Ай Ти Зон ХХК ерөнхий спонсороор оролцсон бөгөөд тус компанийн тэргүүн дэд захирал Б. Цээсүрэн, Мэдээллийн технологийн газрын дарга Х.Баяржаргал нар илтгэгчээр оролцлоо. МТГазрын дарга Х. Баяржаргал  “Цахим шилжилт дахь мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр илтгэл танилцуулж мэдээллийн аюулгүй байдлын ач холбогдол өнөө үед хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. 

ITZONE - Цахим шилжилтийн үед мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах нь