Дэлхийн технологийн тэргүүлэгч Oracle компани нь тоног төхөөрөмж, програм хангамжийг цогцоор клауд үйлчилгээгээр хүргэдэг цорын ганц тэргүүлэгч компани бөгөөд Монголын албан байгууллага, хэрэглэгч нарт хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудаа танилцуулахаар “Oracle Technology Day” арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Oracle Technology Day 2017 ITZone Ай Ти Зон

Энэ жил Монголын мэдээллийн технологийн тэргүүлэгч компани Ай Ти Зон компани болон Oracle компани хамтран Blue sky зочид буудалд 2017 оны 3 сарын 24 ний өдөр “Oracle Technology Day” арга хэмжээг амжилттай зохион байгуулж, Oracle компанийн хамгийн сүүлд зах зээлд гаргасан шинэ процессорууд, server, storage, engineered system, болон клауд стратегиа танилцууллаа.

Эдгээрээс өнөөдрийн арга хэмжээний хамгийн шинэлэг сэдэв нь SPARC CPU болон энэ жил шинээр зах зээлд гарч буй SPARC CPU тэй серверүүд байлаа. SPARC CPU-тай сервер, сторейж, тоног төхөөрөмжүүд нь энгийн intel x86 CPU тэй тоног төхөөрөмжүүдээс 1.5 дахин хурдан ажиллах бөгөөд security, analytics, SQL accelerator зэрэг онцлог шинэ технологиудыг ашигласан байна.

Oracle Technology Day 2017 ITZone Ай Ти Зон

Энэхүү арга хэмжээнд банкууд, үүрэн телефон операторууд, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын томоохон төлөөлөл ирж өнөөдрийн арга хэмжээнд оролцсон нь Монголын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд мэдээллийн технологид ихээхэн анхаарал хандуулж ач холбогдол өгдөг болсныг харуулж байна.

Oracle Technology Day 2017 ITZone Ай Ти Зон

Дашрамд хэлэхэд Oracle компани дэлхийд хамгийн өндөр хөрөнгө оруулалтыг технологи, судалгаа хөгжүүлэлтэд зарцуулдаг бөгөөд сүүлийн 10 жилд 40 тэрбум долларыг зарцуулсан байна. Үүнээс өнгөрсөн жилд л гэхэд 5 биллон долларыг тоног төхөөрөмж, процессорын судалгаа хөгжүүлэлтэд зарцуулсан байгаа нь технологийн томоохон компаниудтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм.

Ай Ти Зон компани нь 2004 оноос Oracle компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд Монгол улсад Oracle компани нэрийн өмнөөс хэрэглэгчдэд албан ёсны дэмжлэг туслалцаа үзүүлэх эрхтэй цорын ганц Oracle компанийн алтан түнш байгууллага юм.