Cisco Francisco уулзалт форум боллоо

December 15. 2016

Сүлжээний шийдэл, хамгаалалтын системээрээ дэлхийд тэргүүлэгч Сиско Системс компани өөрийн монгол дахь түнш Ай Ти Зон компанитай хамтран Cisco Francisco сэдэвт шинэ шийдлээ танилцуулах үйл ажиллагааг Корпорэйт зочид буудлын хурлын төвд амжилттай зохион байгууллаа.

Francisco өдөрлөгийн илтгэгчид

Анхны жилдээ зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд Сиско компанийн Хамгаалалтын шийдлийн технологийн зөвлөх ноён Хонгтау, Утасгүй технологийн шийдлийн инженер ноён Яин Шауюу нар хүрэлцэн ирж,  Сиско Системс компаниас 2017 онд танилцуулахаар төлөвлөж буй шинэ бүтээгдэхүүн, шийдлүүд болон Email Security, Firepower Software, Meraki Cloud Controlled Solution талаарх дэлгэрэнгүй танилцуулгуудыг хийсэн юм.

Монгол улс дахь CISCO Certified InternerWork Engineer батламж бүхий инженерүүд 

Уулзалтанд Монголын томоохон байгууллагын мэдээллийн технологийн инженерүүд уригдан оролцсон бөгөөд Монгол дахь Cisco CCIE сертификаттай инженерүүд Сиско корпорацийн төлөөлөгчидтэй хамтран сүлжээний найдвартай ажиллагаа, хамгаалалтын шийдэл, туслалцаа үйлчилгээний талаар өөрсдийн туршлагуудаа нээлттэй хуваалцсан юм.

Өдөрлөгт оролцогчид илтгэлийн үеэр

Сиско Системс корпораци нь 1983 онд АНУ-ын Санфранциско мужид байгуулагдсан бөгөөд эдүгээ төвтэй, дэлхийн 120 гаруй оронд, 71 мянга гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг, сүлжээний шийдэл нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч, үндэстэн дамнасан корпораци юм. Ай Ти Зон компани нь Сиско Системс корпорацитай 2006 оноос хойш хамтран ажиллаж, албан ёсны шийдэл нийлүүлэгчээр ажиллаж ирсэн.

ITZONE - Cisco Francisco уулзалт форум боллоо