"Gov Tech 2016" чуулга ололт дүүрэн байлаа

October 07. 2016

"Gov Tech 2016" ITZone Ай Ти Зон

Засгийн газар Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо /MOSA/-той хамтран “GovTech” чуулга уулзалтыг шийдвэр гаргагчид, олон нийтийн төлөөлөл,  төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн нэгжүүд, үндэсний болон олон улсын шийдэл гаргагчдын хүрээнд зохион байгууллаа. 1

0-р сарын 7-нд Корпорайт энд Конвеншн центрт зохион байгуулагдсан тус чуулга уулзалтаар цахим засаглалын тогтолцоог бүрдүүлэх шийдэл, арга замыг эрэлхийлж, төрийн үйлчилгээг хэрхэн шуурхай, хүртээмжтэй, хүнд сурталгүй, зардал чирэгдэлгүй, хялбар, ойлгомжтой болгох болон энэ талаарх орчин үеийн шийдэл, туршлагуудыг хэлэлцэн, төр, хувийн хэвшлийн идэвхтэй, бүтээлч хамтын ажиллагааг өргөжүүлэх суурийг тавьсан чухал ач холбогдолтой шийдлүүдийг тодорхойлсон байна."Gov Tech 2016" ITZone Ай Ти Зон

Чуулга уулзалт хэлэлцүүлэг, цахим засгийн үзэсгэлэн гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй явагдсан бөгөөд үзэсгэлэнд дотоод, гадаадын үйлдвэрлэгчдийн шилдэг, шалгагдсан шийдэл, системүүдийг танилцуулсны дотор Ай Ти Зон ХХК-с

  • Цахим засаглалын eGovernment төслүүд
  • Байгууллагын шийдлийн  Compassmate тээврийн хэрэгслийн хяналтын систем, Цахим Архив, CRC төслүүд
  • Өгөгдлийн менежментийн Tableau
  • Мэдээллийн аюулгүй байдлын Fortinet CTAP мэдээллийн аюулгүй байдлын аудитын үйлчилгээ, HPE Arcsight
  • Мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн DELL брэнд зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээ багтсан байна.

Харин чуулга уулзалтын үндсэн үйл ажиллагаа буюу хэлэлцүүлэг нь мэдээллийн систем, мэдээллийн дэд бүтэц, суурь дэд бүтэц, мэдээллийн аюулгүй байдал гэсэн дөрвөн хэсэгт хуваагдан өрнөсөн бөгөөд нэгдүгээр хэсгийг Интерактив ХХК, хоёрдугаар хэсгийг Ай Ти Зон ХХК, гуравдугаар хэсгийг Скайтел групп, дөрөвдүгээр хэсгийг МонПасс ХХК удирдан явуулсан юм. Хэсгүүдийн чиглүүлэгчдээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Зам тээврийн яам болон Интек ХХК, MN/CERT ТББ-ын мэргэжилтэн, зөвлөхүүд ажилласан байна. Хэлэлцүүлэгт Ай Ти Зон ХХК-с Програм хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээ хариуцсан дэд захирал Б. Цээсүрэн, Dell EMC компанийн Ази номхон далайн бүс нутгийн хөгжиж буй зах зээл хариуцсан Бүсийн менежер Ахад Хак тэргүүтэй мэргэжилтнүүд оролцож илтгэл танилцуулжээ

"Gov Tech 2016" ITZone Ай Ти Зон

"Gov Tech 2016" ITZone Ай Ти Зон

"Gov Tech 2016" ITZone Ай Ти Зон

ITZONE - "Gov Tech 2016" чуулга ололт дүүрэн байлаа