Fortinet компанийн сертификаттай сургалт зохион байгуулагдлаа

July 18. 2016

fortinet албан ёсны сургалт Ай ти зонАй Ти Зон компани нь сүлжээний хамгаалалтын шийдлээр дэлхийд тэргүүлэгч Fortinet компанитай хамтран хэрэглэгч байгууллагуудынхаа мэдээллийн технологи, сүлжээ хариуцсан мэргэжилтнүүдэд зориулан “Fortinet Operation” сертификат олгох сургалтыг энэ сарын 8-ны өдөр зохион байгууллаа.

Тус сургалтаар Fortinet компанийн бүтээгдэхүүний ашиглалт, сүлжээний хамгаалалтын сүүлийн үеийн бүтээгдэхүүн, шийдлийг танилцуулж, шинэ үеийн Firewall төхөөрөмжүүд дээр бодитоор туршин, инженерингийн үндсэн тохиргоо хийх, сүлжээний хамгаалалтын явцад тулгарсан асуудлыг шийдвэрлэх ур чадваруудыг олгох практик сургалтууд хийгдсэн байна.

fortinet албан ёсны сургалт Ай ти зон

Сургалтыг Fortinet компанийн бүсийн борлуулалт хариуцсан захирал  Hwee Boon,  сургагч багш, системийн инженер Patrick Lo, борлуулалтын менежер Sean Hong болон Ай Ти Зон компанийн сүлжээний хамгаалалтын мэргэжилтнүүд удирдан явууллаа.

fortinet албан ёсны сургалт Ай ти зон

fortinet албан ёсны сургалт Ай ти зон

Ай Ти Зон компани нь Fortinet компанийн Мөнгөн Түнш /SILVER PARTNER/ статустайгаар тус компанийн сүлжээний хамгаалалт, аюулгүй байдлын зөвлөх үйлчилгээ, шийдэл боловсруулалт, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, суурилуулалтыг мэргэжлийн түвшинд хүрэн ажиллаж байна.

ITZONE - Fortinet компанийн сертификаттай сургалт зохион байгуулагдлаа