"Play Time 2016" - Залуус канонтой хамт

July 07. 2016

Хөгжим сонирхогч залуусын хамгийн том цугларалт болох “PLAYTIME 2016” Олон улсын амьд хөгжмийн наадам 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Жил ирэх бүр наадмын үзэгчид, оролцогчдын хүрээ улам бүр өргөжиж, тэлж байна. Энэ жилд гэхэд  л дэлхийд алдартай Швед улсын “The Radio Dept ”, Япон улсын “Roth Bart Baron”, “The You”, “Fu-Ching-Gido”, Сингапурын “Anna Judge April” болон ОХУ, Өвөр Монгол, Ѳмнѳд Солонгос зэрэг орны 10 гаруй хамтлаг,  “Нисванис”, “The Lemons”, “Аясын салхи”, “UFO” зэрэг үндэсний шилдэг 25 амьд хөгжмийн хамтлаг дуучид, Электроник хѳгжмийн шилдэг 20 гаруй Ди-Жэй нар гурван хоногийн турш “Playtime”, “Шинэ Давлагаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан ѳѳрсдийн уран бүтээлээ хүргэжээ.

Play Time 2016 Канон Canon

Их хотын залуусын дунд орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ , шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар залуусын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой зохион байгуулагддаг уг наадмыг Canon брэнд тогтмол дэмжин хамтран ажиллаж байна. Өнгөрсөн жил Canon брэнд наадмын оролцогчид, үзэгчдэд зориулан гэрэл зургийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байсан бол энэ удаад наадмыг илүү өргөн хүрээгээр дэмжин ажиллаа.

Play Time 2016 Canon

Play Time 2016 Canon

Дашрамд, 2002 оноос хойш "PLAYTIME" амьд хөгжмийн наадмыг тасралтгүй зохион байгуулж, олон улсын хэмжээний наадмын түвшинд хүргэж чадсан зохион байгуулагчдад амьд хөгжим сонирхогч залуусынхаа өмнөөс талархал илэрхийлье.

Play Time 2016 Canon

 

ITZONE - "Play Time 2016" - Залуус канонтой хамт