Мэдээллийн технологийн шилдэг шийдлээр "Mogul Box" шалгарлаа

June 08. 2016

“ICT Awards 2016” - Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа холбооны салбар дах салбарын шилдгүүдийг тодруулах үйл ажиллагаанд Ай Ти Зон Компани “Mogul BOX” бүтээгдэхүүнээрээ “ШИЛДЭГ ШИЙДЭЛ” шагнал гардан авлаа. Mogul BOX нь клауд болон уламжлалт технологийг хослуулан, урьдчилан инженерчилсэн цогц шийдэл үйлчилгээ бөгөөд санхүү, хүний нөөц, худалдан авалт зэрэг ERP систем болон Бизнес хэрэглээний програм хангамжуудыг Сервер, Сторэйж, Свич, Рүтер зэрэг техник хангамжийн дэд бүтцийн хамт нэг дор, "нэг хайрцаг"-т багтаан хэрэглэгчдэд санал болгодог шинэ үеийн шийдэл юм.

Монголын мэдээлийн технологийн шилдэг компани Ай Ти Зон

ITZONE - Мэдээллийн технологийн шилдэг шийдлээр "Mogul Box" шалгарлаа