"ICT Expo 2016" -д цоо шинэ шийдлүүдээ танилцууллаа

May 18. 2016

ICT Expo 2016 Ай Ти Зон мэдээллийн технологийн шилдэг компани

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 95 жилийн ойн хүрээнд “Хязгааргүй боломж” уриан дор зохион байгуулагдаж буй ICT Expo 2016 үзэсгэлэн Мишээл Экспо төвийн Б корпуст амжилттай эхэллээ.

Мэдээлэл, технологийн салбарынхан нэг дор цугларч, та бидний амьдралын хэв маягийг эрс өөрчилж буй дэвшилтэт шийдлүүдийг дэлгэн танилцуулдаг тус үзэсгэлэнд Ай Ти Зон компани инженерүүдийнхээ бүтээсэн Mogul Box - Монголын анхны Private Cloud үйлчилгээ, IoT (Юмсын Интернэт) технологид суурилсан NetEMS-Орчны хяналтын систем зэрэг цоо шинэ шийдлүүдээ хэрэглэгчдэдээ анх удаа танилцуулж байна.

ICT Expo 2016 Ай Ти Зон мэдээллийн технологийн шилдэг компани

Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг монгол инженерүүдийн бүтээсэн бүтээгдэхүүн, шийдлүүдтэй танилцлаа

Mogul Box- Програм болон техник хангамжийн шийдлийг нэг дор багтаасан цогц үйлчилгээ

Жижиг, дунд бизнесийн байгууллагын мэдээллийн технологийн олон талт хэрэгцээг хангахад зориулагдсан Mogul Box нь санхүү, хүний нөөц, худалдан авалт зэрэг ERP систем болон Бизнес хэрэглээний програм хангамжуудыг Сервер, Сторэйж, Свич, Рүтер зэрэг техник хангамжийн дэд бүтэцтэй нь хамтад нэг дороос авах боломжийг хэрэглэгчдэд санал болгох юм. Энэ бол бизнес эрхлэгчдэдээ мэдээллийн технологийн нарийн төвөгтэй асуудлаа мэргэжлийн байгууллагад даатган, үндсэн бизнестээ үнэтэй цагаа бүрэн зарцуулахад тань туслах клауд болон уламжлалт технологийг хослуулан урьдчилан инженерчилсэн шийдэл үйлчилгээ юм.

Харин NetEMS – Орчны хяналтын систем нь дата төв, серверийн өрөө, агуулах зоорь зэрэг орчны үзүүлэлтийг заагдсан стандартын дагуу тогтмол хянах зайлшгүй шаардлагатай онцгой байгууламжид зориулагдсан шийдэл юм. Тус системийг ашиглан тухайн орчны агааржуулалт, чийгшил, температур зэрэг хүссэн параметр үзүүлэлтүүдийг мэдрэгч модуляр төхөөрөмж ашиглан алсаас хянаж, холбогдох өгөгдлийг интернэтээр дамжуулан хэрэглэгчийн имэйл, гар утас зэрэг дурын төхөөрөмж рүү дамжуулах боломжтой болох юм. Энэхүү системийг Монголдоо төдийгүй дэлхийн зах зээлд хөгжүүлэн гаргаж, олон улсын түвшинд өрсөлдөх алсын зорилготойгоор Ай Ти Зон болон Хайрхан Семикодакторс компаниудын инженерүүд хамтран бүтээгээд байна.

NetEMS Орчны хяналтын системийг газар дээр нь турших боломжтой

Эдгээр бүх системүүдийн бодит ажиллагааг газар дээр нь туршин үзэж, мэдээллийн технологийн мэргэшсэн инженерүүд, зохион бүтээгчидтэй өөрсдийн саналаа биечлэн солилцохыг хүсвэл  үзэсгэлэнгийн танхим дахь Ай Ти Зоны павильонд хүрэлцэн ирээрэй.

HP Enterprise компанийн бизнес хариуцсан захирал ноён Bennalt C. K. Kan HP Enterprise компанийн бизнесийг хурдасгах шийдлүүдээ Монголын хэрэглэгчдэд танилцууллаа

Түүнчлэн тус үзэсгэлэнд дэлхийн технологийн тэргүүлэгч HP Enterprise компаниас хамгийн сүүлд зах зээлд танилцуулаад буй нэг дор 200 хэрэглэгч холбох боломжтой ARUBA – Wireless Access Point утасгүй интернэт холболтын төхөөрөмж болон энтерпрайз компаниудад зориулагдсан шинэ үеийн серверүүдтэй давхар танилцах  боломжтой.

Үзэсгэлэн  5 сарын 18-22-ны өдрүүдэд Мишээл экспо төвийн Б корпусд үргэлжилнэ. 

 

 

 

ITZONE - "ICT Expo 2016" -д цоо шинэ шийдлүүдээ танилцууллаа