Canon Гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн боллоо

March 16. 2016

Гэрэл зургийн үзэсгэлэн 2016 Canon

“Хорвоо ертөнц сайхан бүхнээр, өнгө гэрлийн зохицлоор дүүрэн байдаг, тэр бүхнийг олж харах, дурандаа буулган үлдээх тэр агшин, тэр мэдрэмж хамгийн гайхалтай” хэмээн “ гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэнгийн оролцогчид дуу нэгтэй хөөрөлдөх аж.

Canon брэндийн албан ёсны дистрибьютер Ай Ти Зон компани, гэрэл зураг сонирхогч Н.Гансүх нарын хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулагдаж буй  “Canon - ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН 2016” Хүннү Моллд байрлах Гамма Галерейд  амжилттай болж байна.

Canon брэнд гэрэл зургаар дамжуулан үзэгчид, хүүхэд залуусын байгаль дэлхий, эх орноороо бахархаж, хайрлах зан чанарыг төлөвшүүлэх, мөн гэрэл зурагт зүрх сэтгэлээ зориулж буй шинэ залуу үеийнхнийг дэмжиж, олонд таниулах олон арга хэмжээг зохион байгуулдгийн нэг нь энэхүү "Гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн" юм.

Тус үзэсгэлэнд CANON MONGOLIA фэйсбүүк хуудасны гэрэл зургийн цуврал уралдааны шилдэг оролцогчид, мэргэжлийн гэрэл зурагчин эрхмүүдийн 70 орчим бүтээлийг нэг дор дэлгэн үзүүлсэн байна.  Энэ жилийн үзэсгэлэнгээр  “Гэрэл зургийг Урлаг болгох “ талаас нь харуулахыг зорьж “Байгалийн гэрэл зураг”, “Аялал ба Гэрэл зураг”, “Шувуу, амьтан” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг, ярилцлага болж өнгөрлөө. Хэлэлцүүлгийн удирдагчдаар Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн С.Цацрал, Байгалийн гэрэл зургийн томоохон төлөөлөгч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Д.Октябрь, Шувууны Зургаар нэрд гарсан Л.Жаргалсайхан, уран зураач Д.Батнасан нар оролцсон юм.

Дашрамд дурдахад үзэгчдийн хүсэлтээр Гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн Хүннү Моллд байрлах “Гамма” галерейд 3 сарыг дуустал үргэлжлэхээр болсон юм. 

Гэрэл зургийн үзэсгэлэн 2016 Canon

Гэрэл зургийн үзэсгэлэн 2016 Canon

Гэрэл зургийн үзэсгэлэн 2016 Canon

Гэрэл зургийн үзэсгэлэн 2016 Canon

Гэрэл зургийн үзэсгэлэн 2016 Canon

ITZONE - Canon Гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн боллоо