"Enterprise Tech" чуулган зохион байгуулагдлаа

March 01. 2016

Монголын Програм Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо (MOSA)-оос энтерпрайз системийн технологийн чиг хандлага, дотоодын зах зээлд борлуулагдаж буй програмуудыг нэг дор танилцуулах, системийн харьцуулалтыг нэг дороос хийх боломжийг хэрэглэгчдэд олгох зорилгоор “Enterprise Tech 2016” чуулганыг 2016 оны 2-р сарын 26-ны өдөр Корпорэйт зочид буудалд зохион байгууллаа.

Энэхүү чуулганд Oracle, Microsoft, Dell, Intel зэрэг дэлхийн шилдэг үйлдвэрлэгчдээс гадна, Скайтел групп, Ай Ти Зон зэрэг компаниуд оролцож, өөрсдийн туршлага, мэдлэгээ харилцагчидтайгаа хуваалцлаа. Чуулганы үеэр Ай Ти Зон компани өөрсдийн боловсруулсан байгууллагын нөөц төлөвлөлтийн “Green ERP”, бизнес документ архивын “Green Archive” системүүдээ танилцуулснаас гадна, албан ёсны эрхтэйгээр нийлүүлж буй Бизнес аналитикийн Tableau програм болон Microsoft-ийн бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.

Мөн чуулганы үеэр Ай Ти Зон компанийн Програм хангамжийн газрын захирал Б.Нямцэрэн нь

“Энтерпрайз системийн сервис үйлчилгээ” сэдвээр тус салбарт тулгамддаг чухал асуудлыг хэрхэн шийдэж болох талаар илтгэл тавьсан нь оролцогчдын анхаарлыг ихээр татсан юм.

Enterprise Tech 2016 ай ти зон

Enterprise Tech 2016 ай ти зон

 

ITZONE - "Enterprise Tech" чуулган зохион байгуулагдлаа