NUBIA төслийн "Шилдэг туслан гүйцэтгэгч"-ээр шалгарлаа

December 22. 2015

NUBIA олон улсын нисэх буудал байгуулах төсөл Шилдэг туслан гүйцэтгэгч Ай Ти Зон

Монгол Улсын ЗГ-ын санаачлагаар Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй "NUBIA - Улаанбаатар Хотын Олон Улсын Шинэ Нисэх Онгоцны Буудал барих төсөл” –ийн Хэрэгжүүлэх Нэгжээс 2015 оны шилдэг туслан гүйцэтгэгчиддээ талархал гардууллаа.

Жилд 22 мянган агаарын хөлөг хүлээн авах хүчин чадал бүхий ОУ-ын онгоцны буудал барих энэхүү том бүтээн байгуулалтад нийтдээ 60 гаруй дотоод болон гадаадын туслан гүйцэтгэгчид хамтран ажиллаж буй бөгөөд хуваарьт ажлуудыг ОУ-ын стандартын дагуу мэргэжлийн өндөр түвшинд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд түвшинд ханган гүйцэтгэдэг зэрэг үзүүлэлтүүдээр Ай Ти Зон компанийг “Шилдэг Туслан Гүйцэтгэгч компани”-аар шалгаруулсан байна.

Ай Ти Зон компани нь энэхүү төслийн хүрээнд Public Address System (Зарлан мэдээлэх систем), Structured Cabling System (Иж бүрэн дотоод сүлжээ), PABX буюу Дотуур Холбооны систем зэрэг нийт 10 гаруй мэдээллийн технологийн дэд бүтэц байгуулах ажлуудыг гүйцэтгэж байна. 

ITZONE - NUBIA төслийн "Шилдэг туслан гүйцэтгэгч"-ээр шалгарлаа