Тусгай хамгаалалтын дэвшилтэт шийдлүүд танилцуулагдлаа

October 08. 2018

Тусгай зориулалтын дрон

Ай Ти Зон компани нь дэлхийд хяналт, хамгаалалтын системээр тэргүүлэгч Дахуа брэндийн дэвшилтэт технологийн шийдлүүдийг төрийн болон тусгай хамгаалалттай байгууллагуудад танилцуулах арга хэмжээ зохион байгууллаа. Хувийн болон төрийн байгууллага бүр өөрийн аюулгүй байдлыг хангахдаа илүү боловсронгуй, олон үйлдлийг зэрэг хийх чадвартайгаас гадна өгөгдөл цуглуулж, түүн дээр суурилан дүн шинжилгээ хийх боломжтой шийдлийг эрэлхийлж байна. Уг эрэлт, шаардлагын дагуу энэхүү арга хэмжээ дээр дараах шийдлүүдийг танилцуулж бодитоор туршиж үзүүлсэн юм. Үүнд:

  1. Хиймэл оюун ухаан дээр суурилсан царай таних систем
  2. Автомашины дугаар таних систем
  3. Аж үйлдвэр, хүнд үйлдвэрлэлийн зориулалттай дулаан мэдрэгч камер
  4. Тусгай зориулалттай дрон

Хиймэл оюун ухаан дээр суурилсан царай таних систем 

Байгууллагад гаднын хүн орж ирэхээс сэргийлэх аюулгүй байдлын системийн үүргийг олон жилийн турш нэвтрэх хяналтын систем ба хуруу таних систем гүйцэтгэж байгаа хэдий ч одоо хэрнэ бүрэн төгс хамгаалалт болж чадахгүй байна.

 

Царай таних систем

Хиймэл оюун ухаан дээр суурилсан царай таних систем нь уг хяналтын системийн дутагдлыг нөхөх зориулалттай гарч ирсэн. Энэхүү шийдэл нь 10,000 гаруй бүртгэлтэй царайг 60-100%-ий үзэгдэх орчинд таних чадвартай бөгөөд тухайн хүний нас, хүйсийг өгөгдөл оруулалгүйгээр таних боломжтойгоороо онцлог юм. Түүнээс гадна сэжигтэй этгээд бүртгэгдсэн тохиолдолд өөрийн байгууллагын black list-д оруулж уг царай илэрсэн тохиолдолд анхааруулга өгөхөөр бүтээгдсэн.

Энэхүү шийдлийг маш олон төрөл зүйлд ашиглах боломжтой бөгөөд Монгол хүний царай онцлогт тааруулан Ай Ти Зон компани нь уг шийдлийг санал болгож байна.

Авто машины дугаар таних систем

Зам тээвэр, зогсоолд дугаар таних систем нь маш олон хүний ажлыг хөнгөвчилж байгаа хэдий ч тодорхой нөхцөлүүдэд гүйцэтгэл нь 100 хувь байж чадахгүйгээс олон асуудлууд тулгарсаар ирсэн. Жишээ нь хэт хүйтэн цаг агаар, шуурга, утаа, манантай үед дугаар таних нь хүндрэлтэй байдаг.

Монголд байгаа ихэнх дугаар таних системүүд Монгол автомашины дугаарыг танихад нэмэлт функц суулгаж туршилтыг олон удаа хийж бүрэн гүйцэтгэлийг идэвхжүүлдэг.

Ай Ти Зон компанийн инженерүүд Дахуа брэндийн шийдлийг Монголын нөхцөлд тохируулж ямар ч нэмэлт функцгүйгээр шууд таних мөн Монголын хүйтэн ширүүн цаг уурт ажиллах боломжтой болсон.

 

Аж үйлдвэр, хүнд үйлдвэрлэлийн зориулалттай дулаан мэдрэгч камер 

Дулаан мэдрэгч камер нь гаднын халдлага гэхээс илүүтэйгээр дотоод дохь хэрэгслүүдийн аюулгүй ажиллагааг хянахад чиглэгдсэн байдаг. Аж үйлдвэрийн нөхцөлд томоохон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж олон тоогоор байдаг бөгөөд тэр бүрд хүн хяналт тавих нь хүндрэлтэй юм.

Дулаан мэдрэгч камер нь ямар нэгэн тоног төхөөрөмж хэт халах эсвэл агаар дээр хортой химийн бодис ялгарах зэрэг хүн болон байгууллагад ихээхэн хор хөнөөлтэй эрсдэлээс хамгаалж чаддагаараа маш үр дүнтэй. Хэрэв аль нэг газар хэвийн хэмжээнээс дээгүүр халалттай байгаа тохиолдолд анхааруулга ирэх бөгөөд тухайн үед шууд урьдчилан хамгаалах арга хэмжээ авах боломжийг олгох болно.

Тусгай зориулалтын дрон

Дроны хөгжил маш эрчимтэй явагдаж байгаа бөгөөд бараг бүхий л салбарт дроны ач тус ихээхэн үнэлэгдэж байгаа билээ. Дахуа брэндийн X820 загварын дрон нь 1500м-т хөөрөх боломжтой бөгөөд удирдлагаасаа 10км хүртэлх зайгаар аялдаг.

Уг дроны томоохон онцлог нь 30х татдаг камертай бөгөөд хүний хүрэх боломжгүй нөхцөлд өндөр нягтшилтай дүрс бичлэг хийхээс гадна зарлан мэдээлэгчийг нэмэлтээр суулгах боломжтой. Энэ нь асар том талбайтай объектод зайнаас хяналт хийж анхааруулга, сэрэмжлүүлгийг дор бүр нь өгөх юм. Дрон нь ачаа зөөх функцтэй буюу 5кг хүртэлх ачааг зөөвөрлөх хүчин чадалтай.

Хэрэв та эдгээр шийдлүүдийг сонирхож байгаа бол Ай Ти Зон компанийн Систем Интеграцчлал, Автоматжуулалтын газартай холбогдоорой. Утас: 86062303, 89105060, 88088708

Хяналт, хамгаалалтын дэвшилтэт технологиудыг төрийн байгууллагуудад танилцууллаа

ITZONE - Тусгай хамгаалалтын дэвшилтэт шийдлүүд танилцуулагдлаа