Windows 10 үйлдлийн систем суулгах зааварчилгааг олон нийтэд хүргэлээ

September 24. 2015

Windows 10 үйлдлийн систем суулгах зааварчилгааг олон нийтэд хүргэлээ

Microsoft компаниас Windows 10 үйлдлийн системийг дэлхий дахинаа бүтэн жилийн турш үнэ төлбөргүйгээр суулгах эрхийг нийт хэрэглэгчдэдээ олгоод байгаа билээ. Энэ боломжийг ашиглахад хэрэглэгчиддээ туслан Ай Ти Зон компаниас холбогдох мэдээллүүдийг 9-р сарын 19, 20-ны өдрүүдэд Мишээл экспо төв болсон “Америкийн өдрүүд” үзэсгэлэн худалдааны үеэр олон нийтэд хүргэлээ. 

Ай Ти Зон компани нь Microsoft компанийн албан ёсны дистрибьютерээр 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд Windows 10 үйлдлийн системийг хэрхэн суулгах гарын авлага, зааварчилгааг биечлэн хүргэж, зарим хэрэглэгчдийн компьютер, нөүтбүүк, ухаалаг төхөөрөмжид нь Windows 10 үйлдлийн системийг суулгаж өгсөн юм. Монголд үйлдлийн систем хэрэглэгчдийн 90 гаруй хувь нь кракдсан буюу хууль бус систем ашигладаг тухай Microsoft компанийн Лицензийн төвөөс судлан гаргасан байдаг. Албан ёсны лицензгүй програм хангамж, үйлдлийн систем ашиглах нь нэг талаас оюун өмчийн зүй бус хэрэглээ, нөгөө талаас цахим орчинд хувийн мэдээллээ алдах, кибер халдлагад өртөх, програмын шинэчлэлт сайжруулалтыг тухай бүр хүртэж чадахгүй байх зэрэг эрсдэлүүдтэй тулгарахад хүргэдэг. Хэрэглэгчид одоогийн ашиглаж буй компьютер, нөүтбүүкээ Windows 10 үйлдлийн системээр шинэчлэн апгрэйд хийснээр нэг жилийн хугацаанд албан ёсны эрхтэйгээр үйлдлийн системээ ашиглах төдийгүй, илүү хурдтай ажиллагаа, аюулгүй байдлын баталгаа, ашиглахад улам бүр хялбарчлагдсан Start цэс, Cortana зэрэг дэвшлүүдийг мэдрэх юм.

ITZONE - Windows 10 үйлдлийн систем суулгах зааварчилгааг олон нийтэд хүргэлээ