AXXON Компанийн Монгол дах түнш боллоо

August 26. 2015

AXXON монгол дах албан ёсны түнш Ай Ти Зон

Програм хангамжийн чиглэлээр тэргүүлэгч Axxon компани Монгол дахь албан ёсны түнш байгууллагаар Ай Ти Зон компанийг сонгон хамтран ажиллахаар боллоо. Physical Security Information Management (PSIM) буюу Дохиолол хамгаалалтын мэдээллийн удирдлагын систем болон Ухаалаг видео хяналт, дүн шинжилгээ хийх чиглэлээр дагнадаг тус компани нь дэлхий даяар 2500 гаруй түнш байгууллагатай, 2003 оноос хойш өөрийн хөгжүүлсэн програм хангамжид үндэслэн 100,000 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлээд байгаа дэлхийн шилдэг дөрвөн Video management systems хөгжүүлэгчийн нэг компани юм.

Худалдааны төв, банк санхүүгийн байгууллага, олон улсын нисэх онгоцны буудал, үйлдвэрүүд болон төрийн байгууллагуудад ашиглахад тохиромжтой дохиолол хамгаалалтын шийдлүүд, барилгын автоматжуулалт, Video management system- ийг Монголд хөгжүүлэн ажиллахад  Ай Ти Зон болон Axxon компанийн хамтын ажиллагаа чиглэх юм.

Ай Ти Зон компанийн хувьд мэдээллийн технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Dell, HP, Canon, Cisco, Oracle, Microsoft, Schneider, Fortinet зэрэг компаниудтай бизнесийн түншийн харилцаатай хамтран ажилладаг бөгөөд ийнхүү дэлхийн хэмжээний бас нэгэн компанитай түншлэн ажиллахаар болж байна. 

ITZONE - AXXON Компанийн Монгол дах түнш боллоо