"Play Time 2015" -д Canon брэнд оролцлоо

July 21. 2015

Play Time 2015 Canon

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME 2015” амьд хөгжмийн наадам Гачуурт дахь Монгол шилтгээнд 6 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд боллоо. Тус наадам нь 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

PlayTime 2015” наадмын хүрээнд Америкийн болон Бүгд Найрамдах Солонгос улсын амьд хөгжмийн хамтлагууд, мөн Монголын Нисванис, Никитон, The Lemons, Моханик зэрэг шинэ шилдэг 40 гаруй хамтлаг дуучид оролцсон юм.

Play Time 2015 Canon

Энэ удаагийн наадам PlayTime, Шинэ давлагаа, Нааглихац гэсэн 3 тайзаар дамжуулан дэлхийн болон Монголын амьд хөгжмийн уран бүтээлчдийг танилцуулсан нь өмнөх жилүүдийн наадмаас онцлог байсан юм. Canon брэнд тус наадмын ивээн тэтгэгчээр анх удаа оролцож өөрийн нэрийн бөмбөлгийг тэнгэрт хөөргөж, улаан асраа барьсан юм. Энд тус наадмын түүхийг өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, олноо дэлгэн үзүүлэв. Canon брэндийн асар дахь зургийн үзэсгэлэнгээс PlayTime наадам 2003 оноос өнөөдрийг хүртэл хэрхэн хөгжиж, өргөжиж ирснийг харах боломжтой байсны зэрэгцээ их хотын залуусын эрх чөлөөт хэв маяг, хандлага загварыг хэрхэн хувьсаж байгааг давхар харуулсан байлаа.

ITZONE - "Play Time 2015" -д Canon брэнд оролцлоо