HPE -ийн хамгаалалтын бүтээгдэхүүн танилцуулагдлаа

April 07. 2015

HPE Security Product танилцуулга

Цахим аюулгүй байдал бизнесийн байгууллагад чухлаар тавигдах болсон өнөө үед Ай Ти Зон компаниас өөрсдийн хэрэглэгчиддээ зориулан сүлжээний хамгаалалтын технологийн талаарх ээлжит сургалтыг НР корпорацитай хамтран зохион байгууллаа. Бизнесийн байгууллагын Энтерпрайз түвшний хамгаалалтын шийдэл нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч HP корпорацийн HP Enterprise Security Products-ын танилцуулах нь энэ удаагийн сургалтын зорилго байлаа. Тус сургалтад HP ESP корпорацийн мэргэжилтнүүд ArcSight, TippingPoint, Fortify зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж Big Data хамгаалалтын аналитик болон ухаалаг програм хангамж ArcSight-ыг бодитоор демонстраци хийж үзүүлэв.

ArcSight нь сүлжээний аюулгүй байдлыг хангах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологийн Software учраас энэ удаагийн сургалтаар онцлон танилцуулсан юм. Аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, урьдчилсан болон хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулах чадвартай шийдлийг танилцуулж, үүнийг бодит жишээ, туршлага, кэйс дээр тулгуурлан танилцуулснаараа өмнөх сургалтаас онцлог байлаа. Сургалтаас олж авсан мэдлэгээ баталгаажуулан нээлттэй хэлэлцүүлэг хийж, сургалтад оролцогчдод мэргэжлийн багийнхан мэдээлэл өгсөн байна.  

Ай Ти Зон компани ажлын гүйцэтгэл, үр дүнгээрээ 2014 онд НР корпорацийн хамтран ажиллагч байгууллагуудаа тэргүүлсэн учраас “Монгол дахь Энтерпрайз түвшний Шилдэг Шийдэл Нийлүүлэгч” компаниар шалгарсан билээ. Бидний хамтын ажиллагаа 2002 оноос эхлэлтэй бөгөөд монгол дахь анхны ServiceOne Expert Parthner, Silver Parthner түншээр тус тус сонгогдон ажиллаж байна. Дэлхийн мэдээллийн технологийн магнатуудын нэг НР корпорацийн технологийн шийдэл, үйлчилгээг Монголд нийлүүлэн найдвартай ажиллагааг бүрэн ханган ажиллаж байгаа учраас Ай Ти Зон компани ийнхүү итгэмжлэгдсэн юм.

ITZONE - HPE -ийн хамгаалалтын бүтээгдэхүүн танилцуулагдлаа