Үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчдэд зориулсан сургалт боллоо

February 09. 2015

л хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч эздүүдэд зориулсан сургалт зөвлөгөөн” Ай Ти Зон GreenHRM

Ай Ти Зон компани Монголын барилгын үндэсний ассоциацтай хамтран “Үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч эздүүдэд зориулсан сургалт зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Улс төр, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, дэлхийн даяарчлал, мэдээллийн технологийн хурдтай хөгжлөөс шалтгаалан компанийн хөрөнгө оруулагчид, ТУЗ-ийн гишүүд бизнес, үйл ажиллагаагаа урт хугацаанд тогтвортой явуулах, амжилттай байхын тулд процесс, үйл ажиллагаагаа автоматжуулах, сүүлийн үеийн технологид суурилсан системүүдийг нэвтрүүлэх шаардлага аяндаа гарч байна. Энэхүү шинэ технологиуд, үр ашигтай, бүтээмж дээшлүүлэх боломжуудаас гишүүн байгууллагууддаа танилцуулах, мэдээлэл хуваалцах зорилгоор Монголын барилгын үндэсний ассоциацаас цуврал сургалт зохион байгуулж байгаагийн 3 дахь нь энэ юм.

Тус сургалтад “Барилгын автоматжуулалтын ухаалаг систем ба барилга ашиглалтын зардлыг бууруулах нь” сэдвээр Ай Ти Зон ХХК-ийн Шийдэл хариуцсан менежер Б.Энхтайван, “Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх нь” сэдвээр Яруу Суварга ХХК-ийн Захирал, ОУ-ын аудитор Т.Цогтбаатар, “Үр ашигтай дотоод хяналтын систем ба дотоод хяналтын аутсорсинг” сэдвээр БДО Аудит ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтансүх, “Байгууллагын нөөцийн удирдлагын систем (ERP)” сэдвээр Ай Ти Зон компанийн ERP албаны дарга Б.Нямцэрэн зэрэг хүмүүсийн 11 илтгэл тавигдсан байна.

ITZONE - Үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчдэд зориулсан сургалт боллоо