НРE-ийн “Монгол дахь энтерпрайз шийдлийн шийдэл нийлүүлэгч”-ээр шалгарлаа

January 12. 2015

“HP Channel Event 2014 HPE top partner in Mongolia

Хонг Конг. 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр. Дэлхийн мэдээллийн технологийн салбарын магнатуудын нэг HPкорпораци нь Ази, номхон далайн улс орнуудын албан ёсны түншлэгч компаниуддаа зориулсан “HP Channel Event 2014” арга хэмжээгээ энэ сарын 8-ны өдөр ХонгКонг улсад зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд Ази тивийн улс орнуудын 300 гаруй түншлэгч компанийн төлөөлөгчид оролцсон бөгөөд HP корпорацийн 2014 оны глобал болон ази номхон далайн орнууд дахь бизнесийн гүйцэтгэл, үр дүнгээ нээлттэй хэлэлцэж, мөн 2015 онд баримтлах бодлого, стратеги, зах зээлд нэвтрүүлэх шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ мэдээллүүдээ хуваалцлаа.

Тус үйл ажиллагааны үеэр Ай Ти Зон компани 2014 оны гүйцэтгэл, үр дүнгээрээ тэргүүлж HP корпорацийн“Монгол дахь Энтерпрайз түвшний Шилдэг Шийдэл Нийлүүлэгч” шагналыг гардан авав.

Ай Ти Зон компани нь HP корпорацитай 2002 оноос хойш хамтын ажиллагаагаа тасралтгүй жил бүр өргөтгөн хөгжүүлэн ирсэн бөгөөд HP корпорацийн Монгол дахь анхны “ServiceOne Expert Partner”, "Silver Partner" түншээр тус тус сонгогдож батламжлагдсан түүхтэй.

HP ServiceONE Expert түншлэл нь HP корпорацийн Энтерпрайз түвшний шийдлийг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулах, нийлүүлэх, суурилуулах, тохируулах, үйлчилгээ үзүүлэх эрхийг батламжилдаг түншлэлийн зэрэглэл юм. Өөрөөр хэлбэл Ай Ти Зон компани нь HP корпорацийг дотоодын зах зээлд бүрэн төлөөлж, техник болон програм хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх, нийлүүлэх албан ёсны эрхтэй компани юм. ITZone компани нь HP корпорацитай хамтран төрийн болон хувийн хэвшлийн хэд хэдэн томоохон байгууллагуудад HP Contractual, Professional, Proactive, CarePack Services зэрэг үйлчилгээнүүдийг хүргэн ажиллаж байна.

ITZONE - НРE-ийн “Монгол дахь энтерпрайз шийдлийн шийдэл нийлүүлэгч”-ээр шалгарлаа