Сүлжээний аюулгүй байдлын үйлчилгээгээр дэлхийд нэр хүндтэй Fortinet компани болон ITZONE компани, CIO клуб хамтран Fortinet special workshop зохион байгууллаа. 3-р сарын 24-нд Туушин зочид буудалд болсон тус уулзалтад CIO буюу Мэдээллийн технологи хариуцсан захирлуудын клубийн 50 орчим гишүүд оролцсон байна. Fortinet Монголын МТ захиралуудтай уулзалт хийлээ

Энэ уулзалтад оролцохоор Fortinet компанийн худалдааны төлөөлөгч Sean Hong, худалдааны өмнөх зөвлөх Patrick Lo нар Хонконг улсаас ирж өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах илтгэл тавьсан юм.

Тус компанийн Firewall, Fortigate зэрэг брэндүүдийг танилцуулж, UTM нэгдсэн хамгаалалт бүхий системийн давуу тал, ач холбогдлын тухай мэдээлэл өгчээ. Мөн ITZONE компанийн Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн Х.Баяржаргал “Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо(ISMS)” сэдвээр илтгэл тавьж, мэдээллийн технологи хариуцсан захирлуудад үйл ажиллагаагаа танилцууллаа. 

Цахим аюулгүй байдал бизнес эрхлэгчдийн хувьд чухал асуудал болсон өнөө үед энэхүү сургалт нь цагаа олсон үйл явдал боллоо хэмээн оролцогчид уулзалтын ач холбогдлыг үнэлсэн байна. 

Fortinet компанийн сүлжээний аюулгүй байдлыг хангах үйлчилгээг Монголын хэд хэдэн компани авсан бөгөөд албан ёсны хамтын ажиллагаатай Ай Ти Зон компани төхөөрөмжүүдийг суурилуулах, тохиргоо хийх ажлыг мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэж систем амжилттай ажиллаж байна. Үүрэн холбооны оператор компаниуд, банк санхүүгийн байгууллага болон төрийн байгууллага зэрэг мэдээллийн аюулгүй байдал чухал шаардлагатай салбаруудад энэхүү үйлчилгээг нэвтрүүлэх нь өөрийн бизнесээ хамгаалаад зогсохгүй цаашлаад хэрэглэгчдийн хувийн мэдээллийг алдахаас сэргийлж буй хэрэг юм.