"Microsoft Cloud Solution Day" семинар боллоо

December 05. 2014

Microsoft Cloud Day seminar in Mongolia

Ай Ти Зон компани Майкрософт компанитай хамтран "Microsoft Innovation Day" уулзалт, форумыг 9-р сарын 30нд зохион байгуулж, Майкрософтын өөрчлөлтийн бодлого болон байгууллагын хэрэглэгчдэд зориулсан хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн бизнес, шийдлүүдтэй танилцуулж байсан билээ.  

Тус уулзалт форумаар танилцуулагдсан Microsoft Office 365, Microsoft System Center, Microsoft Azure болон Cloud үйлчилгээний төрлүүдийг харилцагч байгууллагууд маш их сонирхож, энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй байсан тул өчигдөр буюу 12-р сарын 4-ны өдөр “Cloud Solutions Day” сэдэвт уулзалт семинарыг Анун төвийн дэргэд байрлах Enterprise Solutions Center-т зохион байгуулж өндөрлөлөө.

Microsoft Cloud Day seminar in Mongolia

Cloud Solutions Day семинарт Майкрософт компанийн Төв Азийн түнш байгууллага хариуцсан ерөнхий менежер Николай Ярмуш оролцож, Майкрософт компаниас гаргаад буй клауд шийдэл System Center болон Azure-ийн талаарх илтгэл хэлэлцүүлгийг танилцуулсан бол Ай Ти Зон компанийн Бизнес шийдэл хариуцсан менежер Р.Эрхэмбаяр оффисын хэрэглээний програмын клауд хувилбар Microsoft Office 365-ын талаар дэлгэрэнгүй мэдээллийг тус тус хүргэлээ.  

Энэхүү үйл ажиллагаанд Монголын томоохон байгууллагуудын мэдээллийн технологийн 40 гаруй мэргэжилтнүүд хүрэлцэн ирсэн бөгөөд дэлхийн МТ салбарт хувьсал хийгээд буй үүлэн тооцоололд суурилсан програм хангамжийн шийдлүүдийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн, амжилттай нэвтрээд буй Хас банк, Энержи ресурс компаниудын бодит кэйс туршлагаас хуваалцаж, давуу тал, анхаарах зүйлсийн талаар чөлөөтэй ярилцан, санал бодлоо хуваалцсан олон талт ач холбогдолтой өдөрлөг боллоо. 

ITZONE - "Microsoft Cloud Solution Day" семинар боллоо