"Canon EOS 7D Mark II"-ийн албан ёсны нээлт боллоо

November 07. 2014

Дэлхийн дижитал камерны зах зээлд №1-т бичигддэг япон улсын Канон корпораци 2009 оноос хойш удтал хүлээлгэсний эцэст eos 7d-ийн залгамжлагч eos 7d mark ii мэргэжлийн камераа өнгөрөгч 9 сарын 15-нд танилцуулсан юм.

Тэгвэл өнөөдөр Canon брэндийн монгол дахь албан ёсны дистрибьютер ай ти зон компани canon eos 7d mark ii хагас мэргэжлийн камерыг эх орныхоо гэрэл зураг сонирхогч, кино бүтээгчдэд зориулан албан ёсоор танилцуулах үйл ажиллагааг канон төвд зохион байгууллаа. Дэлхийн дижитал камерын зах зээлд №1-т бичигддэг япон улсын канон корпораци 2009 оноос хойш удтал хүлээлгэсний эцэст eos 7d-ийн залгамжлагч eos 7d mark ii мэргэжлийн камераа өнгөрөгч 9 сарын 15-нд танилцуулсан юм.

Тэгвэл өнөөдөр Canon брэндийн монгол дахь албан ёсны дистрибьютер Ай Ти Зон компани canon eos 7d mark ii хагас мэргэжлийн камерыг эх орныхоо гэрэл зураг сонирхогч, кино бүтээгчиддээ зориулан албан ёсоор танилцуулах үйл ажиллагааг Канон төвд зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаанд 50 гаруй гэрэл зургийн хорхойтнууд хүрэлцэн ирж, шинэ загварын онцлог давуу талтай танилцан, бодитоор туршин үзсэнээс гадна, гэрэл зураг сонирхогч Н.Гансүхтэй хамтран зохион байгуулж буй “Canon Photo Contest 2014” гэрэл зургийн уралдааны “Зэрлэг амьтад” сэдэвт  шилдэг бүтээлд шагнал гардуулав.

EOS 7D Mark II загвар нь өмнөх загвартайгаа харьцуулахад макро зураг авах, хөдөлгөөнт (action) буюу амьтдын болон спортын зураг авах, видео бичлэг хийх функцууд нь илүү сайжирсан бөгөөд 20.2 Мегапиксель APS-C CMOS мэдрэгч, хос цөмт DIGIC 6 процессороос гадна дүрсийг 65 цэгээр нарийвчлан фокуслах чадвартай болсон нь  мэргэжлийн түвшний шилдэг камерууд болох EOS 5D Mark III болон 1D –ийн зэрэгт хүрчээ.

Түүнчлэн MOV болон  MP4 форматаар Full HD бичлэг хийх боломжтой болж, өөр дээр нь  GPS, USB-3.0,  мик, чихэвч, CF, SD картны оролтуудыг гаргасан гээд гэрэл зураг сонирхогчдын хорхойг хөдөлгөсөн олон технологийн дэвшлүүдийг багтаасан нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. 

ITZONE - "Canon EOS 7D Mark II"-ийн албан ёсны нээлт боллоо