Canon Image Square - Монголд албан ёсоор нээлтээ хийлээ

June 28. 2018

Canon Image Square opening ITZone

Технологи, Дижитал эриний тусламжтайгаар хүмүүс бид нийгмийн сайн сайхан, өв соёл, өнцөг булан бүр дэх гайхалтай зүйлсийг гэрэл зураг, камерын дурангаар бусдадаа түгээж, хүлээж  авдаг болсон. Гэрэл зураг, камер бол мэдлэг, мэдрэмжийг түгээх хамгийн сайн хэрэгсэл болоод байна. Canon брэнд Гэрэл зураг сонирхогч хэн бүхнийг энэхүү урлагт хөл тавих, хөгжүүлэх, нэгдэх, суралцах, бүтээх замналыг нь дэмжихээр дэлхий даяар Canon Image Square хэмээх шинэ концепц бүхий сүлжээ дэлгүүртэй. 

Ай Ти Зон компани албан 17 жилийн хамтын ажиллагааны хүрээнд Монголд Canon Image Square брэндийн 300 дахь дэлгүүрийн нээлт хийлээ.

Canon Image Square-ийн нээлтийн үеэр үе үеийн гэрэл зурагчид, Canon Singapore-ийн төлөөлөгч, Монгол дахь албан ёсны төлөөлөгчид хүрэлцэн ирж гэрэл зургийн соёлыг Монголд бий болгох, цаашид хэрхэн хамтдаа хөгжиж, нэгдсэн орон зайг бий болгох талаар хэлэлцүүлэг өрнүүлэн, нэлээдгүй халуун дотно яриа өрнөлөө.

Canon Image Square монголд албан ёсоор нээлтээ хийлээ

Canon Image Square-т буй бүх камер, линз гэх мэт хэрэгслийг шууд ашиглаж, туршиж, өөрийн хүссэн зөвлөгөө, сургалт, үйл ажиллагааг тэндээ зохион байгуулах боломжтой. Нөгөө талаар бизнес эрхлэгч, сонирхогчид өөрийн бүтээгдэхүүн, хөрөг зургаа Canon Image Square-т авч болно. Нэг ёсондоо энэ бол гэрэл зураг сонирхогч хэн бүхний чөлөөт орон зай юм.

Бидний цаашдаа суралцаж, нэгдэн Монголын гэрэл зургийн соёлыг дэлгэрүүлэх чөлөөт орон зай бол Canon Image Square байх болно.

Canon Image Square - Монголд албан ёсоор нээлтээ хийлээ

Canon Image Square - Монголд албан ёсоор нээлтээ хийлээ

Canon Image Square - Монголд албан ёсоор нээлтээ хийлээ

 

ITZONE - Canon Image Square - Монголд албан ёсоор нээлтээ хийлээ