"Microsoft Network Day" семинар боллоо

October 30. 2013

Дэлхийн програм хангамжийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Майкрософт компани Ай Ти Зон, Софтлайн, Empasoft, NaviWorld компаниудтай хамтран “MICROSOFT NETWORK DAY FOR CUSTOMERS & PARTNERS” уулзалт семинараа амжилттай зохион байгууллаа.

Майкрософт корпораци нь 1975 оны 04-р сарын 04-нд байгуулагдсан ба Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн програм хангамж хөгжүүлэгч, томоохон үйлдвэрлэгч юм.

Тус семинарт ОХУ-с Майкрософт корпорацийн төлөөлөгчид болох Олег Кузьмин, Николай Ярмуш, Канадаас ирсэн төлөөлөгч Томаш Перш, Ай Ти Зон ХХК-ийн програмист Төгөлдөр, Empasoft ХХК-ийн захирал Эрдэнэбилэг болон Софтлайн компанийг төлөөлөн Андрей Благоразумов  тус тус илтгэл тавилаа.

Илтгэлийн үеэр төрийн албан хаагч, банк санхүү болон боловсролын салбарын мэдээллийн технологи, түүний хамрах хүрээний мэргэжилтнүүдэд зориулсан Майкрософтын бүтээгдэхүүнүүд, шинэ шийдлийн талаар танилцуулсан юм.

ITZONE - "Microsoft Network Day" семинар боллоо