Монголын мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн ICT EXPO 2018 өнгөрсөн 9-р сарын 30-аас 10-р сарын 2н хүртэл Мишээл Экспо, үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдлаа.

Үзэсгэлэнгийн үеэр жил бүр уламжлал болгож "ICT Awards" шалгаруулалт явагддаг бөгөөд Ай Ти Зон компани нь “ШИЛДЭГ САНААЧЛАГА” гэх нэр хүндтэй цолоор энэ жил шагнагдлаа. Мэдээллийн технологийн салбарт 21 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Ай Ти Зон компани нь энэ жилийн экспогоор хяналт, хамгаалалтын системээр дэлхийд тэргүүлэгч Дахуа брэндийн цогц шийдлүүдийг танилцуулсан бөгөөд онцлох шийдлүүдээс танилцуулахад:

  • Ухаалаг дэлгүүр
  • Ухаалаг барилгын менежментийн систем
  • Хиймэл оюун ухаан дээр суурилсан царай таних систем
  • Дугаар таних систем
  • Тусгай зориулалтын дрон

Ухаалаг дэлгүүрийн систем нь орж гарч буй бүхий л үйлчлүүлэгчдийг тоолж, нас хүйсийг тодорхойлон өөрийн бүртгэлд оруулах, хамгийн их хүн үйлчлүүлж буй хэсгийг тодорхойлох, зогсоолын урсгалыг бүрэн хянаж, зохицуулалт хийх зэрэг боломжуудыг олгож байгаа юм. 

дахуй тусгай зориулалтын дрон

Ай Ти Зон компани нь 2016 оноос Дахуа брэндийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж байгаа бөгөөд Ай Ти Зон компанийн инженерүүд Монголын нөхцөл байдал, хэрэглэгчдийн онцлогт зориулж шийдлийг хүргүүлж байна. Хэрэв та эдгээр шийдлүүдийг сонирхож байгаа бол Ай Ти Зон компанийн Систем Интеграцчлал, Автоматжуулалтын газартай холбогдоорой. Утас: 86062303, 89105060, 88088708

ICT Expo 2018 шилдэг санаачлага Ай Ти Зон