Мянган хүүхдийн баяраар мянган зүрх догдоллоо

May 30. 2013

Жил бүрийн хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Дэлхийн зөн Монгол ОУБ, Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвтэй хамтран "1000 Хүүхдийн Баяр" арга хэмжээг жил бүрийн уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Хот болон хөдөө орон нутгийн хүнд нөхцөлд амьдардаг, хүүхдийн баярын өдрийг тэр болгон тэмдэглэх боломжгүй эдгээр 1000 гаруй хүүхдүүдэд инээд хөөр бэлэглэх гэгээлэг үйлсийн аяныг ITZONE компани маань 3 дахь жилдээ дэмжин ажиллалаа. 

Энэ удаагийн баярын үйл ажиллагаа “Ногоон Дэлхийгээ Аваръя” уриатайгаар зохион байгуулагдсан ба баярын үйл ажиллагааны хүрээнд ITZONE компанийн ах эгч нарын зүгээс бэлэг барьж баяр дээр нь баяр нэмлээ.

ITZONE компани Баянхонгор аймгийн Номгон сургуулийн 2500 орчим сурагчдад зориулан үндэсний шилдэг брэнд Могул компьютер 20 ширхэг, “Эрдмийн түлхүүр” ерөнхий боловсролын цогц системийг тус тус бэлэглэж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн суралцах боломж нөхцөлийг ирээдүй хойч үедээ олгосон юм.  

Баярын арга хэмжээнд Зууны манлай дуучин Б.Сарантуяа, жүжигчин С.Болд-Эрдэнэ, “Хэцүү Анги” олон ангит уран сайхны киноны жүжигчид болон бусад олонд танигдсан олон алдартнууд оролцсон байна. Ийнхүү Олон Улсын Хүүхдийн Найрамдал зусланд болсон 1000 хүүхдийн баяраар 1000 зүрх догдолж өнжлөө.

ITZONE - Мянган хүүхдийн баяраар мянган зүрх догдоллоо