Oracle -ийн Golden Partner болоо

October 01. 2012

М-Си-Эс Электроникс компани нь мэдээлэл технологийн тэргүүлэгч корпорациудийн нэг болох Oracle-н  Өгөгдлийн сангийн Мэргэжилтэн статусыг Монголдоо анх удаа авлаа. Энэхүү статусыг авахын тулд   Oracle өгөгдлийн сангийн чиглэлээр мэргэшсэн, албан ёсны гэрчилгээтэй боловсон хүчин, борлуулалтын өмнөх зөвлөх, борлуулалтын мэргэжилтэн, технологийн туслалцаа үзүүлэх чадвартай мэргэжилтнүүдээс бүрдсэн багтай байх, мөн Oracle-н бүтээгдэхүүнийг олон тооны хэрэглэгчдэд хүргэсэн туршлагатай байх шаардлагатай байдаг. М-Си-Эс Электроникс тус шаардлагыг бүрэн хангасан тул Өгөгдлийн сангийн мэргэжилтэн түнш хэмээх статусыг албан ёсоор аваад байна. 

Энэ статусыг авснаар М-Си-Эс Электроникс компани харилцагч, үйлчлүүлэгч иддээ Oracle-н шилдэг бүтээгдэхүүн, шийдлүүдийг  мэргэжлийн түвшинд, техник туслалцаа, үйлчилгээний хамт хүргэх чадвартай болох, тэр дундаа Oracle-н өгөгдлийн сангийн мэргэшсэн түнш байгууллага болохоо нотолж байгаа юм.

М-Си-Эс Электроникс компани нь 2004 онд Oracle-н бизнесийн түнш болж, 2008 оноос Алтан түнш (Gold Partner), 2011 онд Oracle Approved Education Provider /OAEP/ зэрэг статусуудыг тус тус авч Монголын хэрэглэгчиддээ Oracle-н програм хангамж болон техник хангамжийн шилдэг бүтээгдэхүүн, шийдлүүдийг (Oracle Database, Oracle Weblogic сервер, Primavera P6 Professional Project management, Solaris үйлдлийн систем, Exadata database machine, SPARC сервер, Oracle-н өгөгдөл хадгалах төхөөрөмжүүд г.м.) хүргэж байгаа бөгөөд 2012 онд ийнхүү Oracle Database Specialized Gold Partner статусыг авч байгаа юм.

Дашрамд дурьдахад Oracle корпораци нь 1977 онд АНУ-д байгуулагдсан, дэлхий даяар нийт 115,166 орчим ажиллагсадтай мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийн хамгийн том корпорациудын нэг юм.

ITZONE - Oracle -ийн Golden Partner болоо