Бид Ай Ти Зончууд

Ай Ти Зончууд ХСҮТ-д хэрэгцээт компьютер, тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө.

“Ай Ти Зон” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн сувилагч нарт шаардлагатай байсан компьютер тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө.

ХСҮТ нь 2011 оноос эхлэн элэг шилжүүлэн суулгах хагалгааг Монгол улсдаа анх удаа хийдэг болох зорилгыг урдаа тавин, 2018 оны 1-р сард анхны хагалгааг амжилттай хийж гүйцэтгэсэн юм. Түүнээс хойш энэхүү ажилбар ихтэй, хүн хагалгааны ажлыг Монголдоо хийх болсон бөгөөд иргэд маань эх орондоо тус хагалгааг хийлгэх боломжтой болсноор заавал гадаадад зорчин өндөр үнээр хийлгэх хэрэггүй болсон юм.

Элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийхэд өвчтөнийг байнга хянаж, өвчний биеийн байдал, түүний түүхийг цаг алдалгүй байнга хянаж байх нь чухал билээ. Энэ процессыг Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийнхан нэгдсэн EHealth системийн тусламжтайгаар шийддэг юм.

Энэ нь өвчтөнтэй холбоотой мэдээлэл, өвчний түүх, эмчилгээний явцын талаар мэдээллийг цаг алдалгүй бүртгэх боломжоор хангадаг юм. Тэгвэл Ай Ти Зон компани EHealth программыг ажиллуулахад хэрэгтэй тоног төхөөрөмжийг тус төвийн хамт олонд гардуулан өглөө.