Бид Ай Ти Зончууд

Ай Ти Зончууд “Nubia Hangar sport day” 2019-д оролцлоо

Шинэ нисэх онгоцны буудал барих “Хангар” төслийн бүтээн байгуулалтад оролцож буй ажилчид нийт 1’000’000 цаг аюулгүй ажилласныг тохиолдуулан төслийн туслан гүйцэтгэгч 22 компаниудын дунд Спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулагдлаа.  

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Төв аймгийн спортын төв ордонд зохион байгуулагдсан тус тэмцээн Гольф, сагсан бөмбөг, теннис, дартс, шатрын төрлөөр явагдсан бөгөөд Ай Ти Зон ХХК-ийн баг хамт олон амжилттай оролцож 

  • Дартсын төрөлд – Алт 

  • Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд - Мөнгө 

  • Гольфийн төрөлд - Мөнгө 

  • Ширээний теннисийн төрөлд - мөнгө, хүрэл 

  • Шатрын төрөлд- хүрэл медаль тус тус хүртлээ.  

Нийлбэр оноогоор ECC ХХК-ийн хамт олон тэргүүлж, Ай Ти Зон компанийн баг хамт олон удаалсан юм.  

“Ай Ти Зон” компани нь Хангар” төслийг амжилттай босгон байгуулахад хувь нэмрээ оруулж, шинэ нисэх онгоцны буудлын барилгын автоматжуулалтыг хариуцан ажиллаж байгаа юм.