Бид Ай Ти Зончууд

Ай Ти Зончууд оргил өөд хамтдаа алхлаа

Өөдрөг үзэл, Өрнүүн эрмэлзэл, Өндөр чадвартай “Ай Ти Зон”-ийн залуус өнгөрсөн амралтын өдрүүдээр оргил өөд хамтдаа алхлаа. Компанийн Спорт Урлагийн Зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг зуны зугаалгад нийт 200 гаруй Ай Ти Зончууд оролцож, горхи Тэрэлжийн хөндий рүү 8,5 км явган аялан, дурсамж дүүрэн цаг мөчүүдийг хамтдаа өнгөрүүллээ.

“Эрүүл бие амжилтын үндэс” уриатай зохион байгуулагдсан энэ жилийн зугаалгын гол онцлог нь хотоос Тэрэлжийн гүүр хүртэл автобустай аялаад, цааш үргэлжлүүлэн явган аялах байсан юм. Орчин үеийн амьдралын хэв маягийн нөлөөнд автан ихэнх цагийг суугаа өнгөрүүлж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхээ больсон энэ цаг үед залуус маань 8,5 км явган алхаж эко амьдралын хэв маягтаа өөрчлөлт оруулсан юм.

Горхи Тэрэлжийн хөндийд байрлах амралтын газраа ирсэн залуус маань Монгол түмний их баяр наадмын эрийн 3 наадмын компанийнхаа ажилчдын дунд зохион байгуулж, шилдгүүдээ тодруулаа.

Мэдээж өдрийн төгсгөлд орчин үеийн соёлтой залуусын нэгэн адил, амарсан газраа цэвэрлэж дуусаад хотын зүг хөдөлсөн юм.

 

Оргил өөд хамтдаа алхсан “Ай Ти Зон”-ийн залуучууддаа амжилт хүсье!