Бид Ай Ти Зончууд

“Өгсөх зам” номын зохиолчидтой уулзав.

Өгсөх зам" номын зохиолчидтой уулзав - We Love  Reading Club

Бид байгууллагын хүрээнд ном унших дуртай, номын хорхойтон залуучуудаа дэмжих, уншсан номнуудаасаа олж авсан мэдээлэл, туршлагуудаа бусадтайгаа хуваалцах боломжийг нээх зорилготой 2 сар тутам тодорхой номыг сонгон хэлэлцүүлэг өрнүүлдэг. Энэ удаад бид Олон Улсын Төслийн Удирдлагын Институт PMI Mongolia-с зохион байгуулсан арга хэмжээний үеэр танилцуулагдсан “Өгсөх зам” номыг сонгон авч хамтдаа хэлэлцлээ.

Энэхүү номноос бид байгууллагын удирдлагууд ямар хүнийг багтаа авч ажиллуулахыг хүсдэг талаар болон тэд яаж, ямар дадал зуршлууд амжилтад хүрэхэд нь нөлөөлдгийг, тэдний алдаа оноо, удирдагч хүний гүйцэтгэх үүргийг Монголд хэрэгжсэн маш олон төрлийн туршлагуудтай харьцуулан дүгнэж хэлэлцсэн.

Мөн тус номын зохиолчид болох  Promotion Craft компанийн үүсгэн байгуулагч Л.Золзаяа болон МУИС-н Монгол судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Уранбилэг нар номыг эрхлэн гаргахад учирсан олон сонирхолтой үйл явдал, туршлагаасаа хуваалцаж тухайн хүмүүстэй уулзсан мэт мэдрэмжийг оролцогчдод төрүүлсэн үйл ажиллагаа боллоо. 

 

WE LOVE READING