×

Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын аудио визуал систем

Шангри-Ла Улаанбаатар

  • Салбар: Барилга, бүтээн байгуулалт
  • Технлоги: Дуу, дүрсний нэгдсэн систем,
  • Төслийн хугацаа: 2014-2015 он

 

ШААРДЛАГА

Дэлхийн 90 гаруй оронд салбартай алдарт “Тансаг дуган” хэмээгддэг Шангри-Ла зочид буудал нь зэрэглэлийн нийт 290 цэлгэр саруулхан өрөөтэй бөгөөд арга хэмжээ зохион байгуулах нийт боломжит талбайн хэмжээ 2,643 м2 талбай бүхий Монгол улсын нүүр царай болсон томоохон бүтээн байгуулалт юм. Шангри-Ла дэлгүүр, үйл ажиллагаа болон үйлчилгээг явуулахад дуу, дүрсний нэгдсэн систем зайлшгүй шаардлагатай болж, нийт барилгыг нэгдсэн системээс удирдах шаардлагатай болсон.

 

ШИЙДЭЛ

Эдгээр танхимуудад дууны систем болон нэгдсэн мэдээлэл, хяналтын LED дэлгэцүүд, өндөр хүчин чадлын автомат удирдлагатай проекторууд бүхий дүрсний системийг Ай Ти Зон компанийн мэргэжлийн инженерийн баг зураг төсөл, шийдлийг нь боловсруулж, угсралт суурилуулалт, тохиргоог гүйцэтгэж нэвтрүүлсэн.

Шангри-Ла зочид буудлын өрөөнүүдийн дуу дүрсний системийг тус бүртээ бие даан ажиллах тусгаар системүүд байхаар шийдэж өгсөн бөгөөд үүнээс гадна нэгдсэн нэг удирдлагатай background дуугаралтын системийг зочид буудлын доод давхарт хурлын өрөө хоорондын коридорын орон зайд суурилуулсан.

 

ТЕХНОЛОГИ

Дуу дүрсний систем нь барилгын нэгдсэн удирдлагын системийн дэд систем болж ажиллах бөгөөд зочид буудлын галын дохиолол болон зарлан мэдээлэх зэрэг бусад системтэй нягт уялдаж ажилладаг.

Crestron, Cloud Audio, Extron, HK Audio, MTSi, Peavey, Quad Industrial, Samsung, Sony, Shure, Yamaha зэрэг дэлхийд алдартай брэндүүдийн нэгтгэн, техникийн зураг төсөл, шийдлийн дагуу Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын дуу дүрсний системд ашигласан тул Монголд анх удаа нээгдэж буй олон улсын томоохон сүлжээ зочид буудлын стандартад бүрэн нийцсэн.   

Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын дуу дүрсний системийг нэвтрүүлэх төслийн ажилд хамтран ажиллах саналыг Сингапурын Swee Lee Holdings PTE Ltd компани 2013 оны сүүлээр Ай Ти Зон компанид албан ёсоор тавьсан ба Swee Lee Holdings PTE Ltd  компани нь 1946 оноос хойш мэргэжлийн хөгжмийн зэмсгийн худалдаа, дуу дүрсний системийн олон зуун төслүүд дээр  ажилласан арвин туршлагатай компани юм. Дуу дүрсний системийн техникийн зураг төсөл, шийдлийг тус компанийн мэргэшсэн инженерүүд боловсруулж, гүйцэтгэлийг нь Ай Ти Зон компанийн төслийн баг 2014-2015 оны хооронд амжилттай гүйцэтгэсэн билээ.