×

Барилга, бүтээн байгуулалт


Интермед - Ухаалаг барилгын нэгдсэн систем

САЛБАР: Эрүүл мэнд
ТЕХНОЛОГИ: Барилгын нэгдсэн удирдлагын систем, IoT, Гал хулгайн дохиоллын систем,Автоматжуулалт, Дотуур холбоо, Сувилагч дуудах систем, Зарлан мэдээлэх систем
ТӨСЛИЙН ХУГАЦАА: 2013-2014
ТӨСЛИЙН ҮР ДҮН: Ажлын бүтээмж, шуурхай үйлчилгээ 25% өссөн
Барилгын урсгал зардал 30% буурсан

 

Олон улсын эрүүл мэндийн байгууллагын стандартад эмчлүүлэгчийг эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд эмчилж сувилж, байрлуулахаар заасан байдаг. Интермед эмнэлэг энэхүү шаардлагыг Европ стандартын дагуу дэвшүүлэн хэрэгжүүлэхээр зорьж орчны температур, халаалт, агааржуулалтыг нэг цэгээс хянах, сувилагчийн дуудлага, холбооны нэгдсэн системтэй ухаалаг эмнэлгийг бүтээхээр Ай Ти Зон компанитай хамтарсан.

ШИЙДЭЛ

Нэгэнт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахыг хүссэн, өвчтэй байгаа, тусламж үйлчилгээ шаардлагатай хүнд нэмэлт ачаалал үүсгэхгүйн тулд бүх зүйлийг эмчлүүлэгчийн тав тухтай, аюулгүй байдлын төлөө мөн эмч сувилагчийн ажлыг зөв зохион байгуулахад технологи, ухаалаг системүүдийг нэгтгэсэн Барилгын нэгдсэн удирдлагын системийг ашигладаг.

Барилгын нэгдсэн удирдлагын систем нь маш олон системүүдийг нэгтгэн, барилгыг бүхэлд нь нэг дэлгэцээс хянаж, тэр чигт нь “Ухаалаг” болгох боломжийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл хүнд болоод онцгой өвчтөнүүд байгаа орчинд агааржуулалт, дулаан, хяналтын камер, нэвтрэх эрх зэргийг системчлэн тохируулж, алсаас шууд удирдах боломжтой болж ирдэг.

 

ХЭРЭГЛЭЭ

Эмнэлэгт зайлшгүй байх ёстой бас нэг систем нь Nurse Call буюу Сувилагч дуудах систем юм. Өвчтөний бие муудсан, яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд сувилагчийг амжиж дуудаагүйгээс олон хүндрэл үүсч болно. Интермед эмнэлэг Ухаалаг барилгын системийг бий болгосноор өвчтөн өрөөнөөсөө, ариун цэврийн өрөөнөөс товчлуур дараад сувилагчийг даруй дуудах боломжтой.

Nurse Call-ийн сувилагчийн дүрс бүхий улаан товчлуурыг дарахад шар гэрэл асна. Хэрэв сувилагч ирсэн ч өвчтөнд тусламж үзүүлж чадахгүй байвал дахин улаан гэрэл асна. Улаан гэрэл асахад нарийн мэргэжлийн эмч болон бусад шаардлагатай эмнэлгийн ажилтнууд багаж хэрэгсэлтэйгээ өвчтөн дээр яаралтай ирж, үйлчилгээ үзүүлэх юм. 

Интермед эмнэлгийн халаалт, хөргөлт, салхивчийн инженер Ч.Ганхуяг: 

“Эмнэлгийн барилга нь онцгой обьект бөгөөд интермед европ стандартад нийцүүлж барилгаа тэр чигт нь автоматжуулсан. энэ нь бид эрүүл мэндийн төлөө шуурхай ажиллах боломжийг бүрдүүлсэн.”

ВИДЕО: https://youtu.be/1yZVmRCjvtg?list=PL7djsKpJzMwTFQ0SGW6nxYZOtaTyY_NOT

 

ҮР ДҮН

  • Барилгын “арчилгаа”-ны зардлыг 30% бууруулсан

  •  Ажлын бүтээмж 25% нэмэгдсэн

  • Гэмтэл засвар, тохиргоог шуурхай гүйцэтгэх боломж бүрдсэн

ТЕХНОЛОГИ

Интермед эмнэлэг Монголын цорын ганц “Ухаалаг” эмнэлгээр нэрлэгддэг. Барилгын үйл ажиллагааг нэгдсэн нэг удирдлагаар хянах боломжтой дараах системүүдийг суурилуулан, тэдгээр нь амжилттай нэвтрээд ажиллаж байна.

  • BМS - Барилгын нэгдсэн удирдлагын систем
  • Fire Detection - Галын болон аюулгүйн дохиоллын систем
  • CCTV - Хяналтын камерын систем
  • Public Address - Зарлан мэдээлэх систем
  • Access Control - Нэвтрэх хяналтын систем
  • Intrusion Alarm - Халдлагаас хамгаалах
  • Nurse Call - Сувилагч дуудах систем
  • PBX - Дотуур холбоо
  • LAN - Дотоод сүлжээ

 

Нийтэд түгээх:

Бусад туршлагууд:

Цахим мэдээнд бүртгүүлэх