HPE Aruba - Утасгүй сүлжээний ухаалаг шийдэл

March 27, 2017

Hewlett Packard Enterprise компани нь сүлжээний технологийн чадавхаа нэмэгдүүлэх зорилгоор 2015 оны сүүлээр нэгэн компани Acquisiotion буюу худалдан авсан нь Arubа компани байсан юм. “MOBILE FIRST” уриатай ARUBA компани нь HPE компанитай нэгдсэнээр wireless буюу утасгүй сүлжээ холболтын дэд бүтэц, мобайл технологи, програм хангамж болон IoT шийдэл зэргийг бүгдийг нэгэн дээвэр дор багтаасан, утасгүй сүлжээний хамгийн дэвшилтэт шийдлүүдийг дэлхий дахинаа санал болгож эхлээд байна.

 

HPE ARUBA КОМПАНИЙН САНАЛ БОЛГОЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮН, ШИЙДЛҮҮД:

 

  • ARUBA OS. Aruba OS утасгүй сүлжээний үйлдлийн систем нь аналитик болон мобайл програм хангамжийг өөртөө агуулсан цогц систем бөгөөд төрөл бүрийн хэрэгцээт мэдээллийг шуурхай боловсруулж байгууллагын дотоод хэрэглээний програм хангамжуудтай зохицон ажиллах чадвартай.
  • ARUBA CENTRAL. Aruba Central-ийн тусламжтайгаар хэрэглэгчид байгууллагынхаа хэмжээнд суурилуулсан бүхий ARUBA утасгүй сүлжээний тоног төхөөрөмжийн хяналт удирдлагыг нэг цэгт төвлөрүүлэн үйл ажиллагааны зардлаа хэмнэх боломжтой.
  • ARUBA CLEARPASS. Aruba Clearpass-ийг хэрэглээндээ нэвтрүүлснээр хэрэглэгчид сүлжээний нэвтрэх хяналтын тогтолцоогоо орчин үеийн стандартад нийцүүлж байгууллагын сүлжээнд холбогдсон төрөл бүрийн хөдөлгөөнт төхөөрөмж, ухаалаг гар утас болон бусад ухаалаг төхөөрөмжүүдийг цаг тухайд нь хянаж нэвтрэх эрх, сүлжээ ашиглах чадамжийг хязгаарлах, тохируулах боломжтой.
  • ARUBA Air Wave. Aruba Airwave систем нь сүлжээний ачаалал, ашиглагдаж буй програм хангамжийг цаг тухайд нь хянаж тэдгээрээс үүсч болох сүлжээний доголдол, тасалдал зэргийг урьдчилан таамаглаж сэргийлэх арга хэмжээ авах боломж олгоно.
  • ARUBA FACEBOOK WiFI. Өнөө үед Facebook хэрэглэдэггүй, мэддэггүй хүн цөөн болжээ. Нийт үйлчлүүлэгчдийн 96 хувь нь утасгүй интернэт бүхий газраар үйлчлүүлэх сонирхолтой байдаг гэсэн судалгаа бий. Бизнес эрхлэгч та Aruba Facebook үйлчилгээг ашигласнаар үйлчлүүлэгчид танай WiFi сүлжээнд Facebook эрхээрээ нэвтэрч танай хуудсанд Like дарж Check-in хийснээр интернэт ашиглах боломжтой болох юм. 

Ай Ти Зон компани нь 2017 оноос эхлэн HPE Aruba утасгүй технологийн шийдлүүдийг албан ёсоор нийлүүлж эхлээд байна. Бүтээгдэхүүн, шийдлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7731-2424 утсаар Ай Ти Зон ХХК-ийн лавлах төвд холбогдоорой.

Б.Төрмөнх

Ай Ти Зон компанийн Энтерпрайз шийдлийн зөвлөх. Системийн дэд бүтэц, өгөгдөл нөөцлөлт, цахим архивын шийдлээр мэргэшсэн. Мэдээллийн технологийн салбарт 13 жил ажиллаж, дэд бүтцийн томоохон төслүүдийг ахлан хэрэгжүүлэгч.