Утасгүй сүлжээний технологи нь анх 1970 онд Хавайн их сургуульд туршигдаж эхэлсэн ба 1985 он гэхэд Америкийн холбоо харилцааны зөвлөл болох FCC (Federal Communication Committee) энгийн хэрэглээнд зориулан долгионы үелзлийг суллаж өгснөөр хоёр дахь үеийн төхөөрөмжүүд хийгдэж эхэлсэн.Энэ технологи 1997 он гэхэд IEEE -802.11 нэршилтэй стандарт болж батлагдаж байжээ.

Үүнээс хойш одоог хүртэл тасралтгүй хөгжсөөр байгаа бөгөөд манай улсад өргөн хэрэглэгдэж байгаа AP (Access point) төхөөрөмжүүд нь Ubiquiti, lynksys болон Dlink гэх мэт үйлдвэрчэгдийн төхөөрөмжүүд ашиглаж байгаа.

Манай улсад утасгүй сүлжээг(Wifi) одоогийн байдлаар гар утас, IPAD  болон олон нийтийн сүлжээ гэх мэт хэсэгт өргөн хэрэглэж байгаа.

Нөгөө талаас мэдээллийн аюулгүй байдлын тал дээр найдваргүй, удаан, тасалддаг гэдэг бодолтой холбоотойгоор хэрэглээ бүрэн төгс нэвтрэх нь удаашралтай байна. Мөн утасгүй сүлжээний сигнал давхцах, хэрэглэгчийн ачааллыг тооцоогүй, төхөөрөмжөөс төхөөрөмжийн хооронд шилжих үеийн тасалдалтай, сүлжээнд асуудал гарсан үед тодорхой дата бий болдоггүй  гээд  Wifi сүлжээг удирдах тал дээр түгээмэл асуудал гардагтай холбоотой.

Хэрэглэгчид ихэвчлэн хямд энгийн буюу SMB (small business) зориулсан AP-тоос (төхөөрөмж) бүхэл бүтэн байгууллагад ашиглахуйц түвшний чанар болон эдэлгээг хүсээд байдаг нь нэг талаар өрөөсгөл болж одоог хүртэл ихэнх хүмүүс хуучин Lan-гийн холболттой, утастай сүлжээгээ ашиглахыг илүүд үзэж байна.

Нэн түрүүнд хэрэглэгчид маань өөрсдийн хэрэглээ, шаардлагаа ирээдүйд хэрхэн хувьсан өөрчлөгдөх шаардлагаас хамааран зөв сонголтыг хийж чадвал одоо үед утасгүй сүлжээнд асуудалтай зүйл байхгүй нь харагдаж байгаа.

Жишээ нь: Шинээр гарсан 802.11ac wave 2 технологи нь утасгүй сүлжээний зурвасын өргөнийг 20MHz байсныг 160MHz болгож өргөсгөж өгснөөр зурвасын хурд нь 1.7Gbps - 3.5Gbps хүртэл хурдтай болох боломжтой болсон. Энгийнээр тайлбарлавал ус урсах хоолойн хэмжээг 8 дахин өргөсгөвөл хурдтай урсах боломжийг нээж өгсөнтэй адил ойлголт юм.

Мөн AP-ууд (төхөөрөмжүүд) нь software дээр суурилсан бөгөөд дахин ямар нэгэн гуравдагч төхөөрөмж, програм хангамжийн хэрэглээгүйгээр нэг нь нөгөөгийнхөө хянах самбар болон ажиллах, тайлан гаргах боломжтой болсон. Ингэснээр нэг дороос бүх төхөөрөмжөө удирдаж  тохируулах, тайлангийн тусламжтайгаар ямар нэгэн эрсдэлээс урьдчилан сэргийлж чадаж байгаа билээ.

Одоо үед утасгүй сүлжээ нь одоогийн утастай сүлжээнээс дутахааргүй хөгжилд хүрсэн гэдгийн технологийн мэргэжилтнүүд дурдсаар байна. Интернэтийн хэрэглээгээ хурдтай, өргөн сүлжээг хамрахын тулд бид төхөөрөмжөө анхааралтай сонгож, шинэ үеийн технологиудыг турших цаг иржээ.