Next Generation Security (NGS)

Дараа үеийн аюулгүй байдал. Технологийн салбарт бүх зүйл нь маш тодорхой. Одоогоос 5 жилийн дараах технологиуд аль хэдийн тодорхойлогдсон байдаг. Үүнд “Detect, Prevent, Recovery” буюу Илрүүлэх, Хамгаалах, Сэргээх” гэсэн үндсэн шинж чанарыг агуулсан хамгаалалтын технологийг Дараа үеийн аюулгүй байдал гэдэгт хамруулахыг тодорхойлжээ. Энэхүү тодорхойлолтод нийцэх бүтээгдэхүүн, шийдэл гаргахаар инноваци бүтээгчид өөр хоорондоо өрсөлддөг аж.

Next-generation firewalls (NGFWs)

Дараа үеийн галт хана (NGFW). Firewall буюу Галт хананы дараа үеийн шийдэл нь порт болон протоколын бүх түвшинд Intrusion Prevention Inspection буюу Халдлагын урьдчилсан хамгаалалтын Үзлэг, Blocking to add application-level буюу аппликэйшн түвшний халдлагын эсрэг хамгаалалт хийдэг шинж чанартай байхаар тодорхойлогдсон байдаг. Үндсэн шийдэл нь төхөөрөмж болон хиймэл оюун ухаанд суурилсан програм хангамжтай хослон ажиллах болсон. Энгийн галт хана нь 1-4 давхарга хүртэл хамгаалж чаддаг бол дараа үеийн сүлжээний галт хана нь 7 давхарга хүртэл бүрэн хамгаалдгаараа давуу талтай.

Next Generation Network Access Control (Next-gen NAC)

Дараа үеийн сүлжээний нэвтрэх хяналтын удирдлага. Энгийн нэвтрэх хяналт нь 2 хүртэлх шалгуурт үндэслэн хийгддэг байсан бол дараа үеийн шийдэл нь  Multi-dimensional буюу олон хэмжээст шалгуурт үндэслэн нэвтрэх хяналтын удирдлагыг хэрэгжүүлэх боломжийг олгодог. Энэ нь сүлжээ болон аюулгүй байдлын хоорондын уялдаа хамаарлыг шинэ түвшинд гаргаснаараа онцлог.

Next Generation Intrusion Prevention System (NGIPS)

Дараа үеийн халдлагаас урьдчилан сэргийлэх систем. Хэрэглэгчийг хамгаалах болон сүлжээний урсгалыг илүү ойлгомжтой харуулахад голлон анхаардаг. NGIPS нь байгууллагын хэмжээнд аюулгүй байдлыг цогцоор нь хангахын тулд бие даасан байдлаар болон галт ханатай хосолж ажилладаг болсон.