Айл өрх болон орон сууцны хороололд видео нэвтрэх системийг сонгох 3 шалтгаан

June 11, 2021

Домофон гэдэг нэрээрээ бидний танил болсон Интерком буюу Видео нэвтрэх систем нь хувийн байшин, эдлэн газар болон олон өрхийн орон сууцанд оршин суугчдын аюулгүй байдлыг бүрэн хангах, хэрэглэхэд хялбар орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан систем юм. Энэ технологи нь гэр бүлийн болон албан байгууллагыг аюулгүй байдлыг хангах төгс шийдэл бөгөөд гадна хаалганы дэргэд камертай хонхыг суурилуулан тухайн агшинд болж буй дүрс болон дууг гэр доторх хяналтын дэлгэцээс, гар утаснаас харах боломжтой.

Мөн утасгүй нэмэлт гар болон ухаалаг утсаа ашиглан дэлхийн хаанаас ч зочинд хариу өгөх, хаалгаа тайлах боломжийг танд олгоно. Энэ систем нь гэрийн бүх төрлийн автоматжуулалттай төгс хосолдог ба аюул осол болгоныг танд мэдэгдэх болно. Гадаадад байхдаа ч гэртээ ирж байгаа зочинтойгоо домофоноороо харилцах боломжтой.

Тэгвэл энэхүү системийг шинээр баригдаж буй орон сууцны хороолол болон хувийн байшин, хаус-т ашигласнаар гарах 3 том давуу талуудыг дурдъя.

1. Аюулгүй байдлыг чангатгана.

Айл өрх бүр хотхоны гадаа болон дотор байрлах 4 хүртэлх камертай холбогдож, өөрийн ухаалаг төхөөрөмж эсвэл гэр доторх дэлгэцээр дамжуулан орчин тойронд юу болж байгааг хянах боломжтой. Мөн гэрт ямар нэг аюул гарсан тохиолдолд харуул хамгаалалтын албатай шууд холбогдож болно. Харуул хамгаалалтын төвөөс ч гэсэн айл өрхийн аюулгүй байдлыг шалган дуудлага хийх боломжтой.

Энэхүү системийн тусламжтайгаар хэрэв та бага насны хүүхдээ гэртээ ганцааранг нь үлдээж байгаа бол урилгагүй зочинд хаалга тайлж өгөх эрсдэлээс сэргийлэх боломжтой юм.

2. Ухаалаг амьдралын хэв маягийг бий болгоно.

Домофон системийг барилгын лифттэй хамтад нь суурилуулснаар оршин суугчид гэрээсээ гарах эсвэл хаалгаар нэвтрэх үедээ ухаалаг төхөөрөмжөө ашиглан цахилгаан шат дуудах боломжтой. Ингэснээр лифт хүлээх шаардлагагүй болох юм. Ялангуяа энэхүү цар тахлын үед ухаалаг хэрэглээгээр хайртай дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалах боломжийг танд олгох болно.

Мөн гэрийн тань хонхыг дарж буй танихгүй хүмүүстэй аудиогоор ярилцаж, ямар хэргээр явж байгааг нь тодруулах боломжтой нь цар тахлын энэ үед хамгийн аюулгүй бөгөөд зөв сонголт болоод байна.

3. Олон өрхийг нэг дор нэгтгэх боломжтой.

Нийт 600 орчим айлыг SIP серверт холбох боломжтой бөгөөд ингэснээр тэдгээр өрхүүдийг байгууламжийн гадаах хүүхдийн талбай эсвэл орцны лифт доторх камеруудыг хянах боломжийг олгож байгаа юм. Тиймээс шинээр ашиглалтад орж байгаа томоохон орон сууцны хорооллууд ашиглахад зохимжтой юм.

Ай Ти Зон компани нь нэвтрэх хяналтын аюулгүй байдлын шийдлээр дэлхийд томоохон байр суурь эзлэх Dahua Technology компанийн шийдлийг албан ёсны эрхтэйгээр нийлүүлэн ажиллаж байна. Хэрвээ та орон сууц, хувийн эдлэн газар, хаус эсвэл албан газартаа энэхүү системийг суурилуулахыг хүсэж байвал дараах линкээр орж илүү дэлгэрэнгүй мэдээллийн аваарай. https://www.itzone.mn/page/intercom-systems

Хэрвээ шийдлийн зөвлөхтэй холбогдох бол энд дараарай.

Б.Чандмань

Байгууллага болон хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн технологийн контент бүтээх, дижитал контент хариуцсан менежер