Цар тахлын дараах 10 жилд "hybrid" ажиллах хэв маяг өсөх хандлагатай байна

May 07, 2021

Цар тахлын нөлөөтэйгөөр маш олон бизнесүүд хаалгаа түр барьж, байгууллагынхаа ажиллах хэв маягийг “remote” буюу “зайнаас ажиллах” руу шилжүүлсэн билээ. Зайнаас ажиллах нь эхэн үедээ бизнесүүдэд томоохон сорилт болж байсан ч технологийн тусламжтайгаар эдгээр асуудлуудыг давж, зарим томоохон байгууллагууд жишээ нь Твиттер цаашдаа /үүрд/ ажилтнуудаа гэрээсээ ажиллах боломжийг бий болгоод байна. Тэгвэл эдгээр нь цаашид үргэлжлэх үү? гэдэг асуулт бидэнд үлдээд байна.

Майкрософт корпорацтай хамтран гаргасан “Ази номхон далайн орнуудын дундах ажиллах хэв маягийн өөрчлөлт” судалгааны ажилд цар тахлын дараах 10 жилд 60/40 харьцаатайгаар зайнаас болон гэрээсээ ажиллах хандлагатай байгааг мэдээлжээ. Үүнийг “hybrid” буюу “холимог” ажиллах хэв маяг хэмээн нэрлээд байна. Энэхүү холимог хэв маяг нь Сингапур-т дэлгэрээд удаагүй байгаа бөгөөд гэр эсвэл оффис хосолсон ажиллах шинэ хэв маягийг нэвтрүүлээд байгаа тухай BBC агентлаг мэдээлсэн байна.

Hybrid ажиллах хэв маяг гэж юу вэ?

Энэ нь маш уян хатан, ирээдүйн ажиллах хэв маяг бөгөөд ажилтнуудад хамгийн тохиромжтой газраасаа ажиллах эрх чөлөөг олгож байгаагаараа онцлог юм. Энгийнээр тайлбарлавал тухайн байгууллагын онцлогоос шалтгаалан тодорхой харьцаатайгаар гэр болон оффисоос ажиллах боломжтой юм. Жишээлбэл энэ хэв маягт шилжсэнээр та ажлын 5 өдрийн 3-т нь гэрээсээ, 2-т нь оффисоос ажиллах боломжтой гэсэн үг.

Hybrid ажиллах хэв маягт зайнаас ажиллаж байгаа хүмүүсийнхээ ажлын бүтээмжийг хэрхэн алдахгүй байх вэ?

Станфордын их сургуулиас гаргасан судалгаанд АНУ-ын нийт ажилтнуудын 55% нь гэр болон оффисоос холимог байдлаар ажиллах сонирхолтой байгаа гэжээ. Энэхүү хэв маягаар ажилласнаар оффист хэт бөөгнөрөл үүсгэхгүйн дээр ажилтнуудын сэтгэл ханамж нэмэгдэх давуу талуудтай боловч зайнаас ажиллах үед гарч байсан ажилтнуудын холбоо хамаарлын хангах шийдлүүд болон бусад зүйлс шаардлагатай юм.

1. Зөөврийн төхөөрөмж

Hybrid хэв маягийн үед авч явахад авсаархан, хөнгөн зөөврийн тоног төхөөрөмжтэй байх нь  зайлшгүй шаардлагатай. Ажилтан бүрийн ажлын онцлог, хэрэгцээг харгалзан түүнд нийцэх хүчин чадал бүхий найдвартай ажиллагаатай, хурдтай компьютерыг сонгон өгч бүтээмжтэй, тасралтгүй ажиллах боломжоор хангаж өгөөрэй.

Хэрэв танд тохирох нөүтбүүк сонгоход тань зөвлөгөө хэрэгтэй бол энд дарж бидний бэлтгэсэн зөвлөгөөг уншина уу.

2. Хамтын ажиллагааг дэмжих програм хангамж

Ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг тасалдуулахгүй байхад чухал үүрэг гүйцэтгэдэг хамтын ажиллагааг дэмжих програм хангамжийг сонгох хэрэгтэй. Энэ нь гэрээс болон зайнаас ажиллаж байгаа хүмүүсийн холбогдон хурал хийх, 1 файл дээр хамтран ажиллах зэрэг боломжийг олгох болно.

3. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах систем

Ажилтнууд гэрээсээ эсвэл зайнаас ажиллах үедээ нээлттэй интернэтийг ашиглах боломжтой. Нээлттэй буюу хамгаалалтгүй сүлжээ ашиглах нь гэнэтийн сүлжээний халдлагад өртөх эрсдэлийг дагуулж байдаг. Тиймээс байгууллага өөрсдийн сүлжээгээ хамгаалалттай болгож ажилтнууддаа гэрээсээ ч аюулгүй хандах боломжийг олгох хэрэгтэй. Ингэснээр байгууллагын тань үнэ цэн бүхий чухал мэдээллүүд ч  аюулгүй байх болно.

Хэрэв та “Алсын зайнаас ажиллахаар судалж байгаа, эсвэл hybrid буюу холимог хэв маягаар ажилладаг байгууллага болох” гэж байгаа бол энд дарж дээрх 3 шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Мөн зайнаас ажиллах шийдлийн зөвлөхтэй холбогдон мэдээлэл авах бол дараах формыг бөглөн бидэнтэй холбогдоорой. Форм бөглөх бол энд дарна уу.

Б.Чандмань

Байгууллага болон хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн технологийн контент бүтээх, дижитал контент хариуцсан менежер