"Pfizer" компани "Tableau"-г мэдээллээ дүрслэх зэвсэг болгон ашиглаж байна

March 17, 2021

2020 он гарснаар Дэлхийн эмнэлэг, эрүүл мэндийн салбарынхны хувьд шаргуу ажиллах шаардлагатай тулгарсан. Нэг хэсэг нь цар тахлыг хумих, өвчтөнүүдтэй буюу галын фронтод ажилласан бол нөгөө хэсэг нь аль болох хурдан хугацаанд вакцин болон эм, бэлдмэл гарган авахад ажиллаж эхэлсэн билээ. Үүний үр дүнд 2020 оны сүүл гэхэд олон төрлийн вакцин гарч, анхны тунг Маргарет Кеенан гэх 91 настай эмэгтэй хийлгэсэн билээ. Түүнийг залгуулан Англи улс "Pfizer" компанийн үйлдвэрлэсэн Covid-19 вирусийн эсрэг 800'000 тунгаар иргэдээ дархлаажуулснаар дэлхийн олон орнууд тус вакциныг хэрэглэх болжээ.

"Pfizer" компани нь Covid-19 вирусийн эсрэг вакцинаараа дэлхий нийтэд танигдсан бөгөөд тус вакцинаас гадна маш олон төрлийн эмийн үйлдвэрлэлийг явуулдаг ба дэлхийн олон оронд үйл ажиллагаагаа явуулдаг байна. "Pfizer"  компанийн хувьд дэлхийн өнцөг булан бүрд байх салбаруудынхаа өгөгдөл болон хийж буй судалгаа, шинжилгээний өгөгдлөө Tableau ашиглан дүрсэлдэг аж. Тус компанийн хувьд Tableau-н анхдагч хэрэглэгчдийн нэг бөгөөд 2008 оноос эхлэн 13 дахь жилдээ ашиглаж байна. Тэд өдгөө Дэлхий даяар нийт 3 сервер, 67 идэвхтэй instance болон 25,000 гаруй хэрэглэгч ашигладаг буюу маш өргөнөөр ашигладаг компани юм.

Бид өдөр тутам урсаж байдаг маш их хэмжээний өгөгдөлтэй ажилладаг. Үүнд: Бүтээгдэхүүний борлуулалт, хэрэглэгчид буюу эм, бэлдмэл, вакцины ашиглалттай холбоотой өгөгдөл, сошиал медиа болон интернэт орчин дахь өгөгдлүүд г.м. Үүн дээр нэмэгдэн цар тахалтай холбоотой өгөгдлүүдтэй ажиллах болсон. Эдгээр өгөгдлүүдийг үнэн зөв, цэгцтэй, ойлгомжтой байдлаар дүрслэхийн зэрэгцээ шийдвэр гаргагчдыг бүрэн дэмжин ажиллах чухал ажлыг бүрэн Tableau-д даатган ажилладаг. Tableau өдгөө бидний үйл ажиллагааны нэг хэсэг болсон

-"Pfizer" компанийн Дата аналитик, инновац эрхэлсэн дэд ерөнхийлөгч Дебби Рэйнолдс

"Pfizer" компанийн хувьд тулгарч байсан өөр нэг асуудал нь ATTR-CM өвчлөлийн оношлогоог хийхэд хэт урт хугацаа зарцуулдаг байсан бөгөөд үүнийг түргэсгэх арга хайж байв. Тухайлбал нийт өвчлөгсдийн ердөө 1% гаруйхан хувь нь оношлогдож, зүрх судасны эмч нарын 5% гаруйхан хувь нь тухайн өвчнийг оношилж, дунджаар оношлоход зарцуулах хугацаа 3-5 жил байсан. "Pfizer" компани энэхүү хугацааг богиносгохын тулд тэд өөрсдийн байгаа өгөгдлийг ашиглан Tableau-н predictive model-г ашиглаж, үр дүнд нь тухайн өвчлөлийг маш өндөр хувьтайгаар үнэн зөв оношилж чаддаг болсон бөгөөд үүнийг өгөгдлийн ач тус тэр дундаа Tableau-н гайхамшиг гэдгийг Дебби Рэйнолдс нэмэн дурджээ.

Мэдээж хэрэг Tableau-н олгодог хязгааргүй боломжуудын зэрэгцээ өгөгдлийн тоо хэмжээ хэчнээн өссөн ч ажиллагааны хувьд огтхон ч урам хугалдаггүй хамгийн шилдэг BI платформ гэдгийг Дебби Рэйнолдс дурдан хэлсэн. Тэдний хувьд үүнээс гадна нэгэн шинэ сорилт тулгарсан энэ бол зүрхний амилоидоз ATTR-CM өвчлөлтэй холбоотой ажлыг Tableau-н тусламжтай хийж гүйцэтгэжээ.

Г. Цэнгэл

Контент АрхитектурчБайгууллага болон хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн технологийн контент бүтээх, дижитал контент хариуцсан менежер