Биеийн дулаан хэмжих, царай таних, цаг бүртгэлийн системийг нэг дороос

February 11, 2021

Дулаан хэмжигч камер гэж юу вэ? Хэрхэн ажилладаг вэ?

Дулаан хэмжигч камер нь инфраред гэрлийн тусламжтайгаар биеэс ялгарч буй дулааныг тодорхойлдог /ихэнх тохиолдолд хүний магнайн хэсгийг таньж биеийн дулааныг тодорхойлдог/бөгөөд энэхүү төхөөрөмжийг гал сөнөөх үйл ажиллагаа болон цагдаагийн эрэн сурвалжлах үйл ажиллагаанд зориулан ашигладаг байжээ. Харин дэлхий дахинд цар тахлын аюул нүүрлэснээр энэхүү технологийг эрсдэлээс сэргийлэх үүднээс маш олон улсад байгууллагууд өдөр тутмын хэрэглээндээ ашиглаж байна. Ковид-19 вирусийн халдвар авсан хүмүүсийн дунд илэрч байгаа түгээмэл шинж тэмдэг нь халуурах учраас олон нийтийн газруудад энэхүү шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг илрүүлж, эрсдэлээс сэргийлэх зорилгоор энэхүү дулаан хэмжигч төхөөрөмжийг ашиглаж эхэлсэн билээ.

Дулаан хэмжигч камерыг яагаад ашиглах хэрэгтэй вэ?

Хүн ам ихээр цугласан хөл хөдөлгөөн ихтэй хэсгүүдэд хүн нэг бүрийн дулааныг хэмжих нь маш их цаг авахын дээр дулаан хэмжиж байгаа ажилтнууд эрсдэлд өртөж болзошгүй тул дэлхий дахин зайнаас дулаан хэмжих боломжтой төхөөрөмжийг сонгох болжээ. Энэ нь цаг хугацааг хэмнэхийг дээр хүн хоорондын харилцаа үүсгэхгүйгээр эрсдэлээс сэргийлэх давуу талтай юм.

Эдгээр төхөөрөмжүүд нь нэг дор олон хүний дулааныг хэмжээд зогсохгүй эмнэлгийн зориулалттай дулаан хэмжих төхөөрөмжөөс илүү нарийн тодорхойлж, илүү хурдан хэмжих чаддаг.

-Derek Hill, PhD, University College London

Цар тахлын дараа үед тус төхөөрөмжийг яах вэ?

Энэхүү төхөөрөмж нь цар тахлын үед чухал хэрэгтэй технологийн шийдэл боловч магадгүй 5 эсвэл 10 жилийн дараа  тус төхөөрөмжийг үнэ цэн хэрхэх талаар ихэнх хүмүүс санаа зовж байна. Тэгвэл дараа үеийн дулаан хэмжигч камерын шийдлүүд энэ тал дээр анхаарч, царай таних системтэй хослон ажиллаж, цаг бүртгэлийн систем болон нэвтрэх хяналтын системтэй интеграцчлаж эхэлсэн нь тус шийдлийг үнэ цэнийг нэмэгдүүлж байна.

Мэдээллийн технологийн салбарын ууган Компани болох Ай Ти Зон компани Megvii брэндийн  хиймэл оюун ухаанд суурилсан хүний биеийн дулаан хэмжихээс гадна өөр олон боломжуудыг цогцлоосон MegEye-W5K-18 төхөөрөмжийг санал болгож байна.

Megvii брэндийн тус дулаан хэмжих төхөөрөмж нь хүн ам ихээр цуглардаг олон нийтийн газар болон нэгдсэн оффисуудад ашиг хувьд дулаан хэмжигч төхөөрөмжийг царай таних систем цаг бүртгэлийн систем болгон ашиглаж байна. Ингэснээр 1 сумаар 3 туулай буюу дулаан хэмжих, цаг бүртгэл хийх, амны хаалт зүүсэн эсэхийг тогтоох гэсэн 3 үйлдлийг цуг хийх боломжтой юм. Ингэснээр цар тахлын дараа үед ч тус төхөөрөмжийг цаг бүртгэлийн систем болон нэвтрэх хяналтын систем болгон ашиглах боломжтой болж байгаа юм.

MegEye-W5K-18 төхөөрөмж нь:

  • Дүрс дээр боловсруулалт хийн бодит хүн болон зураг дүрсийг ялгах;
  • Хүний биеийн дулааныг 99.8% нарийвчлалтай хэмжих;
  • Амны хаалтгүй хүн нэвтэрсэн тохиолдолд анхааруулга өгөх;
  • Нүүрээ битүү халхалж, малгай, шил, маск зүүсэн ч биеийн дулааныг зөв тодорхойлох;
  • Ердийн биеийн халуунаас өндөр халуунтай хүнийг мэдээлэх;
  • Заавал гэрэлтүүлэг сайтай орчин шаардахгүй, харанхуйд ч хүний царайг таних;
  • Царай таних систем болж, цаг бүртгэлийн системтэй холбогдон ажилтны ирцийг бүртгэх боломжтой.

Тус шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах: https://www.itzone.mn/page/thermal-camera

Б.Чандмань

Байгууллага болон хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн технологийн контент бүтээх, дижитал контент хариуцсан менежер