Тест автоматжуулалт гэж юу вэ?

December 16. 2021

Чанартай бөгөөд хурдтай хөгжүүлэлт хийхэд тестийн үйл явцыг алгасаж болохгүй. Учир нь хэдий сайн шалгасан ч яг нэвтрүүлэхийн өмнө алдаанууд дахин дахин гарсаар байдаг. Тэгвэл энэ асуудлыг тест автоматжуулалтын шийдэл ашиглан бүрэн шийдвэрлэх боломжтой. 

CI/CD (тасралтгүй интеграцчлалын) орчинд тест автоматжуулалтын шийдлийг ашиглах нь DevOps -ийн тулгын чулуу болж өгдөг. Хөгжүүлэлтийн явцад version өөрчлөгдөх, шинэчлэгдэх процесс бишгүй тохиолддог. Тэгвэл автомат тестийн хэрэгсэл нь урьдчилан бэлтгэсэн тестүүдээр хөгжүүлэлтийн үе шат тутамд ажиллан, асар богино хугацаанд үр дүнгийн харьцуулалт, явцыг харуулж чаддаг байна. 

 
Автомат тест нь:

  • Маш богино хугацаанд чанартай хөгжүүлэлт хийх боломжийг олгосноор зардал хэмнэдэг,

  • Програмчлалын хэд хэдэн хэл дээр ашиглаж болдог, хялбар хэрэглээтэй,

  • Бүх төрлийн аппликэйшн дээр тест автоматжуулалтаа ашиглаж болно,

  • Jira гэх мэт хөгжүүлэлтийн эко – системд бүрэн холбогддог,

  • Тестийн цар хүрээг нэмэгдүүлж, аппликэйшн, дата хүснэгтүүд, файл гэх мэт гар ажиллагаагаар хүрэх боломжгүй хэсгүүдэд хүрч ажилладаг,

  • Хөгжүүлэлт, тестийн багийнхны ур чадвар дээшлүүлэх, сорилтыг давах гол хэрэгсэл болдог. (www.smartbear.com, n.d.) 

Хаанаас мэдээлэл авах вэ?  

Ай Ти Зон болон Новелсофт компани нь энэхүү категорт тэргүүлэгч SmartBear Software компанитай хамтарч эхэлсэн бөгөөд Тест автоматжуулалтын шийдлийг танилцуулахаар 12 сарын 22-ны Лхагва гарагт вэбинар зохион байгуулах болсныг дуулгахад таатай байна. 

Энэ удаагийн вэбинараар бид CI/CD-р дамжуулан UI тест автоматжуулалт хэрхэн хийх, дэлхий дахин дахь туршлага болон Монголдоо бидний туршсан, ашигласан бодит кейсийг хэлэлцүүлэхээр бэлдлээ.
 


   Вебинарын агуулга:

  • UI Test –ийг яагаад автоматжуулдаг вэ? 

  • Найдвартай шалгарсан UI Test хэрхэн бичих вэ? 

  • CI/CD pipeline-д UI тестийг тааруулах нь 

  • Үр дүнтэй тайланг хэрхэн гаргах вэ? 

  • Cross-Platform тестийн стратеги юу байж болох вэ? 

  • Асуулт хариулт  

Вебинарт бүртгүүлэх : 

https://zoom.us/meeting/register/tJErdeCsrjojGt3qSRzWJIGWLv_zO38kidzK  

ITZONE - Тест автоматжуулалт гэж юу вэ?