Байгууллагын аюулгүй байдлын эмзэг цэг болох гар утасны аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

November 09, 2021

Бид дижитал эринд хүн бүр өдөр тутамдаа гар утас, зөөврийн компьютер, таблет г.м олон төрлийн төхөөрөмжийг хэрэглэдэг. Эдгээр төхөөрөмжүүд нь ажилтнуудад хаанаас ч байгууллагын сүлжээнд интернэтээр дамжуулан холбогдож, ажлаа зайнаас амжуулах боломжийг олгодог. Ихэнх байгууллагууд хамгаалалтын системдээ зориулж маш их хөрөнгө мөнгө зарцуулдаг боловч эцсийн хэрэглэгчийн зарим нэг сул буюу хамгаалалт багатай хэсгүүдээр халдлага орж ирэх магадлалыг тооцоолдоггүй. Иймээс хакеруудын хувьд байгууллагын системд хэрэглэгчийн утсаар дамжин халдах тохиолдлууд сүүлийн үед нэмэгдэж байна.

Гар утасны хувьд дэлгэцийн хэмжээ жижиг учраас эргэлзээтэй линк болон вэбсайтуудыг албан ёсны эсэхийг нь танихад төвөгтэй болгож, хортой холбоосыг санамсаргүйгээр дагаж, фишинг сайт руу татан оруулдаг. Ихэнх тохиолдолд энэхүү линк нь Google Play эсвэл Apple store-оос нэмэлт зүйл татаж авах зам руу хөтөлдөг бөгөөд үүнийг татаж авснаар халдлага үйлдэгчид тухайн төхөөрөмжийг бүрэн мэдэлдээ авах боломжтой болдог. Ялангуяа цар тахлын үед Covid-19 вирустай холбоотой мэдээлэл хэмээн явуулж, хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлах тохиолдол цөөнгүй гарчээ.

Хэрхэн өөрийн iOS Android үйлдлийн системтэй төхөөрөмжийнхөө аюулгүй байдлыг нэмэгдүүлэх вэ?

Байгууллагын онцлогоос хамаараад маш олон янзын хамгаалалтыг сонгох боломжтой. Жишээ нь: Сүлжээний давхаргад веб шүүлтүүр байрлуулснаар фишинг халдлагын эсрэг хүчтэй хамгаалалт болдог бол Wi-Fi сүлжээний хамгаалалт нь Man-in-the-Middle (MiTM) төрлийн халдлагаас хамгаалдаг. Гэхдээ эдгээр нь оффисоос ажиллах байх тохиолдолд бүрэн ажиллах бөгөөд өөрийн хувийн гар утасны датаг ашиглах, зайнаас ажиллах үедээ гар утаснаас хандах зэрэгт нөлөөлөхгүй юм.

 Intercept X for Mobile нь төхөөрөмж дээр суулгасан хортой, сэжигтэй програмуудыг илрүүлж, хортой програм, ransomware болон fleeceware гэх мэт аюултай программуудаас хамгаалдаг. Sophos-ийн гар утасны аюулаас хамгаалах шийдэл, Intercept X for Mobile нь төхөөрөмж, сүлжээ болон програмын давхаргад хамгаалалт хийж, төхөөрөмжийг хамгаалдаг. Үүнд тухайн төхөөрөмжийг хамгаалахаас гадна админд мэдэгдэж, хамгаалалтыг нэмэгдүүлэх боломжтой байдгаараа давуу талтай.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах линкээр хандана уу? https://www.itzone.mn/page/sophos-intercept-x

Чандмань

Маркетингийн менежер,Мэдээллийн Технологийн салбарын хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудад зориулсан контент бүтээх, Дижитал, Сошиал медиа, Контент маркентинг хариуцсан менежер