Биеийн дулааныг ойроос биш алсаас буюу 1 сумаар 3 туулай

December 17, 2020

Энэ онд хүмүүсийн амьдралд маш том сорилт болон өөрчлөлтүүд болсон. Тэдгээрээс хамгийн онцлох өөрчлөлт бол мэндлэхээсээ урьтаж амны хаалт зүүсэн эсэхийг харж, нэрийг нь асуухаас өмнө биеийн дулааныг хэмжих болсон. Харин дээрх 2 алхмыг та камерын тусламжтай 3 секундэд хэн нэгэн ажилтны оролцоогүйгээр хийдэг бол ямар вэ?

Энэ боломжийг танд Megvii Ming Ji Mini төхөөрөмж олгоно. Тус төхөөрөмж нь БНХАУ-ын хиймэл оюун ухааны технологиор тэргүүлэгч Megvii компанийн бүтээгдэхүүн бөгөөд царай таних, биеийн дулааныг хэмжих, амны хаалт зүүсэн эсэхийг мэдээлэх гэх мэт нэг дор 3 үйлдэл зэрэг гүйцэтгэж чаддаг онцлогтой бүтээгдэхүүн юм.     

Ай Ти Зон компанийн хувьд Megvii компанийн албан ёсны түншээр ажилладаг бөгөөд та бүхэнд 2 төрлийн бүтээгдэхүүнийг санал болгож байна. Үүнд: Таблет буюу 2м зайнаас хүн тус бүрийн биеийн дулааныг хэмжих, камер буюу 4м зайнаас 3-4 хүний биеийн дулааныг хэмжиж анализ хийх боломжтой төхөөрөмжүүд юм. Мөн тус төхөөрөмжийн танд өгөх үнэ цэнүүд:

  1.  Хүний биеийн дулааныг ±0.3°C нарийвчлалтай хэмждэг.
  2. Царай таних, амны хаалт зүүсэн эсэхийг >95%-н оновчлолтой хэмждэг.
  3. Суурилуулахад маш хялбар буюу 30 минут.
  4. Олон төрлийн хяналтын системүүдтэй нэгдэн ажилладаг. (нэвтрэх хяналт, хяналтын, цаг бүртгэлийн гэх мэт)

Тус төхөөрөмжийг хаана ашиглах боломжтой вэ?

Хүн ам ихээр цуглардаг худалдаа, үйлчилгээний газар, эмнэлэг, нийтийн тээвэр, олон ажилтантай байгууллага гэх мэт газруудад ашиглах боломжтой. Мөн олон улсад дараах байдлаар ашиглаж байна.

Тайландын засгийн газрын ордон

Япон улсын сүмо бөхийн холбоо

Саудын арабын нисэх онгоцны буудал

Колумб улсын Меделин эмнэлэг

Та энэхүү шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоос дээр дарж аваарай. 

https://www.itzone.mn/page/thermal-camera

Г. Цэнгэл

Контент АрхитектурчБайгууллага болон хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн технологийн контент бүтээх, дижитал контент хариуцсан менежер