VPN-ийн талаар таны мэдэх ёстой бүх зүйлс

October 07, 2021

VPN нь Virtual Private Network буюу Хувийн Виртуал Сүлжээ гэсэн үгний товчлол юм. Энэ нь олон нийтийн интернэт холболтоор дамжуулан хувийн шифрлэгдсэн сүлжээний туннелийг бий болгосноор онлайн нууцлал, нэрээ нууцлах боломжийг танд олгоно. Энэ нь таны нууц мэдээллийг зөвхөн шифрлэгдсэн хонгилоор дамжуулах боломжийг олгодог бөгөөд ингэснээр та олон нийтийн интернэт орчинд мэдээллийн аюулгүй байдлыг хангах боломжтой болно.

VPN-ийг ямар зорилгоор ашигладаг вэ?

Байгууллага болон хувь хүний VPN ашиглах хамгийн гол зорилго бол АЮУЛГҮЙ БАЙДАЛ-аа нэмэгдүүлэх юм. Олон нийтийн сүлжээгээр өгөгдөл дамжуулах үед мэдээллийн аюулгүй байдлын асуудал үүсэж болно. Хангалттай хамгаалалт, шифрлэлт байхгүй бол таны дамжуулж буй өгөгдлүүд (таны байршил, хайлтын түүх гэх мэт) алдагдах боломжтой. Сүлжээгээр хэрхэн нэвтэрч байгаагаас шалтгаалан энэ нь таны хувийн нууц эсвэл ажлын байрны мэдээллийн аюулгүй байдалд аюул заналхийлж болох юм. Тиймээс байгууллагууд VPN ашиглан аюулгүй байдлаа нэмэгдүүлдэг юм. 

1. Мэдээллийн аюулгүй байдлаа нэмэгдүүлэх зорилгоор: Таны IP хаяг таны онлайнаар хэн болохыг тодорхойлдог бөгөөд таны зан авирыг (behabiour) буюу хийж буй бүх үйлдлүүдийг тань IP хаяг дээр үндэслэн хянах боломжтой. VPN нь таны өгөгдлийг интернэтээр дамжуулах үед хувийн IP хаягаа савлах, шифрлэх шийдэл байж болно. VPN холболтыг ашигласны дараа таны хувийн IP хаягийг шифрлэдэг, учир нь таны урсгал VPN серверээр дамжин өнгөрдөг. Таны IP хаягийг хянах, мэдээлэл алдагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд шифрлэгдсэн болно.

2 Зайнаас ажиллаж байгаа тохиолдолд: VPN нь ихэвчлэн гэрээсээ ажиллах үндсэн бүрэлдэхүүн хэсэг болдог. Олон сайтын алслагдсан ажилчид шифрлэгдсэн VPN туннелээр дамжуулан оффисын байршуулсан файлуудад хандах ёстой бөгөөд бүх өгөгдлийг аюулгүйгээр дамжуулж чадна. 

3. Сургуулийн орчинд: VPN их сургуулиудад огтхон ч шинэ зүйл биш бөгөөд оюутан сурагчил болон багш ажилтнууд маш өргөнөөр ашигладаг юм. Олон нийтийн сүлжээгээр дамжуулан эрдэм шинжилгээний эх сурвалж, мэдээллийн санд хандахдаа багш, оюутнууд SSL VPN холболт ашиглаж нэвтэрдэг юм. SSL VPN нь өгөгдлийн аюулгүй дамжуулалтыг баталгаажуулахаас гадна зөвхөн эрх бүхий хүмүүст академик санд нэвтрэх боломжийг олгодог. Хэрвээ та VPN төхөөрөмж анх удаа сонгож байгаа бол танд тохирох төхөөрөмж QHora-301W юм.

QHora-301W router нь өндөр хурдны сүлжээнд 10GbE болон Wi-Fi 6-ийг дэмждэг бөгөөд оффисын файлд аюулгүй хандахын тулд зайнаас ажиллаж байгаа ажилтнуудад VPN-ийг хурдан тохируулах боломжтой. Хэрэв танай байгууллага олон салбар оффисуудтай бол QHora-301W-ийг салбар бүрд байрлуулж, QuWAN удирдлагын систем дээр SD-WAN ашиглан нэгтгэж болно. QHora-301W нь олон талт VPN-ийн байршлын хүндрэлийг арилгаж, хаана ч байсан хамгийн дээд хэмжээндээ ажиллах боломжийг танд олгоно.


Qnap брэндийн router болон бусад төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах линкээр хандаарай. https://www.itzone.mn/page/qnap

Чандмань

Маркетингийн менежер,Мэдээллийн Технологийн салбарын хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудад зориулсан контент бүтээх, Дижитал, Сошиал медиа, Контент маркентинг хариуцсан менежер